Тереза Мэй суудлаа хамгаалж үлдлээ
2019-01-17

Их Британийн парламент өчигдөр Ерөнхий сайд Тереза Мэйд итгэл хүлээлгэх асуудлаар санал хураалт явуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Санал хураалт 325:306 харьцаагаар Тереза Мэй консерватив Засгийн газар тэсч үлджээ.  Тэрбээр " Бид "Brexit"-ийн асуудлаар хамтран ажиллах болно. Одоо бид ухрах зам байхгүй" гэж мэдэгдэв. 

 

Европын холбооны гишүүнчлэлээс гарах "Brexit"-ийн гэрээг парламентын 202 гишүүн дэмжсэн бол 432 нь эсэргүүцсэн санал өгчээ.  Санал хураалтын дараа Их Британийн сөрөг хүчний Лейборист намын дарга Жерем Корбин тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах саналыг парламентад өргөн барьсан юм. 

 

Ерөнхий сайд гэрээний асуудлаар сөрөг хүчнийхэн болон Европын Холбооны удирдлагуудтай дахин уулзаж, энэ сарын 21-ний өдөр хүртэл шинэчилсэн гэрээгээ танилцуулах гэнэ. 

 

Уг өгөгдсөн хугацаанд хатагтай Мэй гэрээгээгээ байгуулахгүй бол ирэх гуравдугаар сарын 29-нд тус улс Европын холбооноос гарах үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлох юм. 

 

Мөн хоёр дахь удаагаа Британи Европын холбооноос гарах асуудлаас бүх нийтийн санал хураалт явуулж болзошгүй. 

 

Анхны санал асуулгаас хойш уг асуудал хэтэрхий сунжирч буй учир энэ удаа британичууд Европын холбоонд үлдэх алхам хийж магадгүй юм. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин