Нэгдүгээр сарын сүүлчээр хүйтний эрч суларна
2019-01-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 11-13 градус хүйтэн байна.

 

Төлөв байдал: 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-21-нд нутгийн зүүн хагаст 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

 

Shuud.mn
Сонин хачин