Дэлхийг заналхийлж буй АРВАН ӨВЧИН
2019-01-17

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2019 онд олон улсад тулгараад буй хамгийн онц аюултай АРВАН өвчнийг нэрлэлээ. Эдгээр өвчнөөс иргэдээ хамгаалахын  тулд эрх баригчид тогтмол вакцин хийлгэж, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал хандуулах учиртай.

 

“Дэлхий дахин эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэндийн нэгт тавих хэрэгтэй. Өнөөг хүртэл олон оронд эмнэлэгийн үйлчилгээ сул байна. Энэ нь иргэдийг шууд үхэлд хүргэж буй. Дэлхий дахинаа нас баралтын тоо эрс нэмэгдэж байна. Зөвхөн 2016 онд таваас доош насны зургаан сая хүүхэд нас баржээ.

 

Зөвхөн ямар нэгэн өвчнөөс гадна байгаль орчны бохирдол, халдвар ба халдварт бус өвчнүүд бүх хүний амьд  явах эрхэнд онц ноцтойгоор халдах боллоо. ДЭМБ 13 дахь ерөнхий хөтөлбөрийнхөө хүрээнд ЭРҮҮЛ ДЭЛХИЙ-г бий болгох зорилт, зорилго тавьжээ.

 

Мөн тус байгууллага дэлхий дахиныг заналхийлж буй АРВАН ӨВЧИН-ийг нэрлэлээ.

 

 

Агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлт

 

ДЭМБ, агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний эрүүл мэндийн гол дайснаар нэрлэлээ. Дэлхий дахинд амьдарч буй 10 хүн тутмын 9 нь хортой агаараар амьсгаж, эрүүл мэндээ хохироож байна. Хэдхэн жилийн дотор агаарын бохирдлоос болж, 7 сая хүн амиа алдлаа.  Агаарын бохирдол хүнийг аажмаар үхэлд хүргэх хорт хавдар, цус харвалт, зүрх, хоол тэжээлийн дутагдал, хумхаа, стресс уушигны өвчлөлтийн үндэс суурь болжээ.  2030-2050 онд агаарын бохирдлоор жилд 250 мянган хүн амиа алдаж, 4-5 сая хүн дээрх өвчнөөр шаналах гэнэ.

 

Халдварт бус өвчлөлтүүд

 

Халдварт бус өвчинд чихрийн шижин, бүх төрлийн хорт хавдар, зүрхний  шигдээс зэрэг багтана. Дэлхий дахин нас барж буй хүмүүсийн 70 хувь нь эдгээр өвчнөөс болж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Эдгээр өвчнийг ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧИН хэмээн нэрийддэг. Архи, тамхи, биеийн эрүүл мэнд, хоол тэжээлийн дутагдал, агаарын бохирдлоос болж, халдварт бус өвчлөлтүүд тахал адил газар авч байна.

 

Томуу

 

ДЭМБ, дэлхий дахинд цар хүрээгээ тэлж буй томуугийн тархалтад ихээхэн анхаарал хандуулдаг. Тус байгууллага олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг 150 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, байнга хяналт тавьдаг. Улмаар томуугийн тархалтыш түргэн хугацаанд зогсоох, эмчлэх стратегийг боловсруулдаг.

 

Эрүүл бус, эмзэг орчин

 

Энэ бүлэгт ган гачиг, өлсгөлөн, зөрчил мөргөлдөөн, хүн амын нүүлгэн шилжүүлэлт, эрүүл мэндийн үйл ажиллагаа сул, эдийн засгийн хямрал, хүн амын өсөлт зэрэг багтаж байна. Дэлхий дахинаа амьдарч буй нийт иргэдийн 22 хувь нь дээрх бүлэгт багтдаг.

 

Нян

 

Эрүүл мэндийн салбарт хамгийн ихээр заналхийлдэг халдвар бол нян юм. Нянг бүрэн устгах боломжгүй бол эрүүл мэндийн салбар байнга эрсдэл дунд оршдог.

 

Эбола вирус ба халдварт өвчнүүд

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад өнгөрөгч онд эбола вирус дэгдэж, 400 орчим хүн амиа алджээ. Мөн “Зика”, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж “Мерс” зэрэг халдварт өвчнүүд олон улсыг түгшээсээр байна.

 

Мөхсөн салбар буюу ЭРҮҮЛ МЭНД

 

Дэлхий дахинд олон сая хүн эрүүл мэндийн анхан шатны ч тусламж авч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Дэлхийн олон оронд эрүүл мэндийн үйлчилгээ хэтэрхий сул байгаа нь томоохон асуудал буй. Судалгаагаар зарим улсад эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд өндөр үнэ төлөх шаардлагатай тулгардаг. Хэдий өндөр үнэ төлсөн ч үйлчилгээ муу, хангалтгүй байх нь их.

 

Вакцин ба эргэлзээ

 

Вакцин олон төрлийн өвчний дэгдэлтийг зогсоох үр дүнтэй. Гэхдээ жил бүр 2-3 сая хүн зөвхөн вакцинаас болж, амиа алджээ. Сөрөг мэдээллээс болж эцэг, эхчүүд вакцинаас болгоомжилж, бага насны хүүхдээ вакцин хийлгэхээс татгалзаж буй нь хүүхдүүдийн нас баралтын тоо нэмэгдэх гол хүчин зүйл болж байна. Мөн ашиг хүртэгчид хуурамч вакцин үйлдвэрлэж, иргэдийн амь насанд онц ноцтойгоор заналхийлсээр.

 

Бэлгийн замын өвчнүүд

 

Дэлхий дахинд ойролцоогоор 390 сая хүн ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөр шаналж байна. Бразил тэргүүтэй Латин Америкийн орнуудад өнгөрөгч онуудад шумуулаас хүнд халдварладаг “Зика” вирус түгшээсэн билээ. Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдвар авсан хүмүүсийн тоо залуужиж байгаа нь ДЭМБ-г ихээхэн сандаргаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ууу:
Яг үнэн . Тэр орчуулгаа шууд тавьчихдаг . Найруулга энэ тэр авах юмгүй
2019-11-25