"Алтан дорнод Монгол" ХХК 23 сая ам.доллараар зарагдсан
2019-01-18

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл /2019.01.18/ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмгөөлөгчид Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Дорлигжав нарыг үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргасан ч шүүхээс энэхүү гомдлыг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Э.Амархүү: Д.Дорлигжавыг хорих үндэслэл байхгүй

 

Өмгөөлөгч Э.Амархүү “Өнөөдөр та бүхэнд 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд оролцохдоо олон нийтэд дэлгэсэн мэдээлэл болон нийгэмд түгээд байгаа хэт нэг талыг баримталсан мэдээлэлтэй холбогдуулан энэхүү мэдээллийг хийж байна. Т.Ганболд нь тус нэвтрүүлгийн 17.00 секундээс эхлэн олон нийтэд ил болгосон нотлох баримт нэлээд зузаан байсан. Энэ зузаан баримтныхаа тодорхой хэсгийг аваад, үлдсэн хэсгээс нь нэг хуудсыг сонгож, тухайн хуудсанд байгаа нэг зүйл заалтаар энэхүү гэрээний ерөнхий утгыг тайлбарласан байгаа. Гэрээ, аливаа нэгэн хэлцлийг зөвхөн гэрээний нэгхэн зүйл заалтыг харж тайлбарлаж, энэ талаар мэдэгдэл хийх нь болчимгүй үйлдэл.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Т.Ганболд хэлэхдээ “Хувьцаа худалдаж авах гэрээний дүн бол 18 сая ам.доллар” гэсэн. Хэрэв олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх, болсон хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой байсан бол тэрээр баримтанд байсан бүхий л мэдээллийг тус нэвтрүүлгээр дэлгэх байсан. Өөрөөр хэлбэлт хавтастай баримтанд байгаа 2011 оны наймдугаар сарын 4-ны өдөр байгуулсан ерөнхий гэрээ, холбогдох захидлыг хамтад нь олон нийтэд дэлгэх ёстой байсан. Тэгж байж хэргийн бодит үнэний талаар мэдээлэл болох байлаа. Т.Ганболдын гарт байгаа материал дунд юу байгаа вэ гэхээр 2011.08.04-ны өдөр байгуулсан ерөнхий гэрээ, тус гэрээтэй холбоотой захидал харилцаа багтсан. Эдгээр зүйлийг нийтэд дэлгэсэн бол 18 сая ам.доллар биш 23 сая ам.доллар байх нь илэрхий болох байсан. Энэ тухай манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав 2018.12.21-ны өдөр “Eagle news” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Энэхүү хоёр нэвтрүүлгийг харьцуулж үзээд Д.Дорлигжав, Т.Ганболд нарын хэн нь шударга үнэний төлөө явж байгааг тунгаан бодоосой гэж хүсч байна.

 

Энэхүү гэрээний үнийн дүнг 18 сая ам.доллар гэж тайлбарлаад байгаа. Гэтэл энэ гэрээ нь хоёр талт гэрээ. Нөгөө талаас ОХУ-ын иргэн Сергей Паушок оролцсон. Паушокоос энэхүү гэрээний үнийн дүн нь хэд вэ, энэ гэрээтэй холбоотой ямар материал байгаа вэ гэдэг талаарх тайлбар, нотлох баримтуудыг ирүүлсэн байгаа. Бидний зүгээс 2019.01.16-ны өдөр холбогдох материалыг АТГ-т хүргүүлсэн.

 

Д.Дорлигжавт таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Тус таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлд Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор, Шадар сайд асан Д.Дорлигжав нь тухайн үед төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учир энэ гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон гэсэн байгаа. Хууль хүнийг эрхэлж байсан ажлаар нь, боловсролоор нь, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Өмгөөлөгч бид нарын харж байгаагаар Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй. Шүүхээс тухайн гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй гэсэн зүйлээр л цагдан хорьсон. Энэ нь шударга бус гэж өмгөөлөгч бид нарын зүгээс үзэж байна” гэв.

 

Т.Мөнх-Оргил: Авлига гээд байгаа 4  сая ам.доллар нь бизнесийн байгууллагуудын хоорондын өр төлбөр

 

Харин өмгөөлөгч Т.Мөнх-Оргил “Т.Ганболдын зүгээс “Д.Дорлигжав намайг дарамтлах замаар 4 сая ам.долларыг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлэн авсан” гэх мэдээлэл гаргасан. Үүнийг баримтанд үндэслэн няцаах юм бол:

 

Т.Ганболд, Сергей Паушок хоёрын хооронд байгуулагдсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хувьцааг 23 сая ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ байдаг. Энэ гэрээнд үнийн дүнг 23 сая ам.доллар гэдэг байдлаар тодорхойлсон.  Гэрээний хуулбар надад байна. Үүнээс өмнө ямар үйл явдал болоод өнгөрсөн бэ гэхээр Дорлигжав гэх этгээдийн хамаарал бүхий компани гэж тодорхойлоод байгаа “Рекат монголиа” ХХК нь Сергей Паушоктой мөн 23 сая ам.доллараар “Алтан Дорнод Монгол” ХХК-г худалдах, худалдан авахаар тохиролцсон байдаг. Энэ хүрээндээ тухайн компанийг худалдан авахын тулд 3 сая ам.долларыг “Голомт” банкнаас зээл авч Паушокод урьдчилсан байдлаар төлсөн байсан. Тэгэхээр нөгөө яриад байдаг 4 сая ам.доллар нь авлига биш өмнөх тооцоогоо дуусгасан гэдгийг тодруулж хэлье.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2011.08.04-ны өдөр Паушок болон Ганболд нарын хооронд байгуулсан 23 сая ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ, үүний дагуу “Рекат Монгол” ХХК-тай өмнө нь байгуулсан гэрээний дагуу тухайн мөнгө шилжсэн. Т.Ганболдын зүгээс “4 сая ам.доллар шилжүүлсэн баримт нь байгаа. Би дансаар шилжүүлсэн. Энэ бол миний зүгээс өгсөн авлига” гэж тайлбарлаад байгаа. Авлигыг дансаар хүлээж авах тэнэг хүн байхгүй. Авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь бизнесийн байгууллагуудын хоорондын өр төлбөр, зээлийн асуудалтай байтал төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэдэг утгаар нь Д.Дорлигжавын хамаарал бүхий хүний дансанд шилжүүлсэн авлига гэж нийтэд илт худал мэдээлэл тарааж байгаа энэ үйлдэлд Эрүүгийн хуульд заасан хүнийг санаатай гүтгэсэн, ял өгөх зорилгоор үүнийг мэдүүлээд байгаа гэдэг байр сууринд байна.

 

Шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдлоос бусад үед хэнийг ч гэм буруугүйд тооцох зарчим байдаг. Тэгэхээр манай үйлчлүүлэгч бол гэм буруугүй гээд байгаа эцсийн үр дүн гартал түүнийг буруутгах буюу гэм буруутай мэт үзэж буй нь хуульд заасан зарчмыг зөрчиж байна” гэлээ.

 

Тэрбээр мэдээллийн төгсгөлд Сергей Паушокын хувьд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг 23 сая ам.доллараар зарах сонирхолтой байсан. Энэ хүрээнд “Рекат Монголиа” ХХК-тай гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу 23 сая ам.доллараа тэр хүн авах ёстой гэдэг байдлаар үзэж байжээ. Тэгээд 3 сая ам.доллар өмнө нь хүн авах гэж байгаад больчихсон тул дараагийн худалдан авагчаас ирэх мөнгөнөөсөө 3 саяыг нь тийш нь өгөөд, үлдэгдэл хоёр сая нь өөр бусад өр, зээлэнд явсан гэдэг байдлаар 23 сая ам.доллараас таван сая ам.долларыг хасаад 18 сая ам.доллараар худалдан авсан тухайгаа Т.Ганболд илэрхийлээд надаас илүү 4 сая ам.доллар авчихсан гэж тайлбарлаад байгаа” гэдгийн нэмж тайлбарлав.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сөрсөн базаа хийж байгаа хоёр нь ямар жул сармагчингууд вэ хэдэн төгрөг авч яахаас буцахгүй бацаанууд байна даа
2019-01-20
Zochon:
Dorligoo abilgalaa darh gej ulger zohiogood odoo avsanaasaa iluu zarnadaa ulsiig hohiroov busadn yahav
2019-01-20
Зочин:
Нэг гарын усэг зураад л нэг сая долар тийм болоод л ийм баян болжээ ашигтай байгаа биз гологнуудээ битгий атаархаад бай
2019-01-20
Иргэн:
Дорлигжав Элбэгдорж Батуул нар насаараа торд ажилсан мортолоо яагаад ийм аймаар баян болж чадаваа уг нь 90 огд хурган дээлтэй кракул палтиотой за да биднээс ялгарах юмгуй л амьтад байсан даа. Эсвл долоон уеээрээ луу гуний Итгэлт баянчууд хур хоронгоо дарсан байсан юм болов уу? Хариулаад огох хун бна уу яагаад ийм ард тумэнээсээ хол тасархай баячууд болж чадав.
2019-01-20
Согтуу бацааг зодуулсан муур гоё зүйрлэл байгаа биз
2019-01-19
Иргэн:
Ийм хоёр бандиар өмгөөлүүлж байхыг хараадДорлигжав их ядарч байгаа юмдаа гэж бодлоо. Дорлигжавт женкогоос сурах зүйлих байна доо. Шантааж, хулгай, дээрмийн аргаар олсон мөнгийг хуваалцаж байдаа. Тэхгүй бол сүүлд чамайг өмөөрөх нохой ч олдохгүй болно. Ганцаараа идсэн гахай таргалахгүй гэж...
2019-01-19
showman:
Дорлигжав авилга авдагүй, шударга хүн бсийн бол яааж ийм баян болсныг хэлээд өгөөч өмгөөлөгчид өө,
2019-01-19
Ard:
Ene 2 tegeed umguulugchuu? He he Dorligjaviig umguuluh hun oldohgui mungunii uner avsan 2 bandi yu yarij baigaagaa oilgoj baigaa bolov uu.
2019-01-19
Нэг пээдийсэн согтуу бацаан, бас нэг зодуулсан муур шиг царайтай 2 мангар бацаанууд одоо болил доо. Цаана чинь Батбаяр гэдэг новшоос болоод өмгөөлөгч нарын нэр хүнд унаад байхад дээр нь юу ч вэ дээ.
2019-01-19
1111111:
Дорлигийг орлогоо нотол л гэхэд юу гэх бол. Миний юм биш ээ, миний дуугийнх, эхнэрийнх, хуухдийнх, хадмынх гэх уу? Хахаха
2019-01-18
HUURHII DUU
2019-01-18
Хаян:
Харах царайны мөнгөний төлөө төрсөн эхийгээ ч худалдаж чадахаар баагий нар харагдаж байна даа, энэ өмгөөлөгч нэртэй угаадасны нохойнууд.
2019-01-18
ЗОЧИН:
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ ГЭХЭЭР Л МӨНГӨ АВААД ГҮЙГЭЭД БАЙДАГ АЖИЛ БИШ ШҮҮ, НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ГЭДЭГ ЮМ.... ИЧИВ... ЗАЛУУ ӨМГӨӨЛӨГЧИД СУРГАМЖ БОЛОГ...
2019-01-18
Э.Амархүү, Т.Мөнх-Оргил нар:
ИЙМ ХАР НЯЛХААСАА БУСДЫН БУУНЫ НОХОЙ БОЛЖ АМЬДРАХ ГЭЖ, ЭЦЭГ ЭХ НЬ ХЭЛЭЭЧ
2019-01-18
ZOCHIN:
IH MONGO TOLJ TA HOER AVSAN BOLOHOOROO MEDEEJ OMGLJ ,HAMGAALAH N ARGAGUI BIZ.OLON DOLOON YM DONGOSOLGUI SHUUHIIN SHIIDVERIIG HULEE.GEHDEE TER IH HORONGO OO TAILBARLAH BIZDEE.AVILGACHIN PROKUROR.
2019-01-18
zochin:
Даанч Ганболд тэр мөнгөнөөс ганц цент ч эргэж орж ирээгүй гэж хэлэхэд нь сэжигтэй санагдсан шүү. Өрөнд нь суутгагдчихсан байж болохгүй гэж үү гэж бодогдсон. Өрөнд нь суутгагдсан бол өр дарагдсан гэдэг утгаараа өөрт нь ашиг гарах бишүү. Харин тэр 9 эрүү шүүлгэсэн гээд байгаа нь зовсон гэдэг утгаараа магадгүй санагдсан
2019-01-18
дорлигжавий эд эд хөрөнгиЙН ЭХ ҮҮСВРИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2019-01-18
содном:
шудрага үнэн ялна нөхдөө та 2 харамсах болно
2019-01-18
kgjj:
Дорлигжав дээрэмчнийг өмөөрч байдаг та 2 чхуульч гэж донгосхоо боль,Диломоо ураад хаячих, Бидэнд гэрээний үнийн дүн байхад болоо, бусад заалтууд нь АТГ-д хэрэгтэй,үүнийг мэдэж ав,Хэн тэгж арьс өнгөөр нь ялгаврласан юм чамд баримт байна уу,Харин тэр лууварчин чинь мэдлэг чадвартай хүмүүсийг жинхэнэ ялгаварлан дарамталдаг хулгайч байхгүй юу,Одоо нүгэл нь нүдээрээ гэрэх цаг нь болсон,
2019-01-18
Иргэн:
Данс андуурсан гээд байгаагүй билүү, одоо бас өөрчлөгдчихөж...
2019-01-18
Ж:
Эрүүгийн хэрэг үүсгэсэн этгээдтэй прокрур нь наймааны хэлцэл хийгээд сууж болохуу
2019-01-18
tuya:
mungu avaad yu ch yarsan bolno byrhan hyrtel shuutgeed bna shyy
2019-01-18
Ард:
Чиний хүн чинь луйвар хйисэн нь үнэн, нүд улаан мөнгө цагаан болж байна, хайран хүүхэд ...
2019-01-18
kkkkķk:
hel am uruulaa dolooson gulug chin ene 2 bishvv .
2019-01-18