Гэмт этгээдийг зургаан цагийн дотор олж баривчилжээ
2019-01-20

Өчигдөр орцондоо лифт хүлээгээд зогсож байсан эмэгтэйг цохиж унаган дээрэмдсэн бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм.

 

Гэмт этгээд эмэгтэйн гар цүнхийг нь аваад зугтсан нь орцны камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байлаа. Уг хэрэг өчигдөр 17.25 минутад БГД-ийн зургадугаар хороо “Сити” 18 дугаар байранд гарсан байв.

 

Дуудлагын дагуу нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөх шалгах Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласнаар сэжигтнийг зургаан цагийн дотор буюу 22.25 минутад БГД-ийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Сэжигтэн Б нь 29 настай бөгөөд урьд өмнө буюу 2016 онд "дээрэмдэх" гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан аж. Мөн өнгөрсөн онд дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ. Харин хохирогч эмэгтэй 21 настай. Гэртээ орох гэж байсан хэмээн мэдүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Мундаг бна манай цагдаа
2019-01-21
zochin:
гэмт этгээдийн зургийг нийтэд ил болгож нийгмийн ёс суртхууны шийтгэлийг хүлээлгэж байя
2019-01-21
zochin:
ydaj zaluuchuudaa ajiltai bolgoochee. Bid jaachanch gesen auulgui cheviin amidramaar bna. Tor zasag gej muusain luivarchid ta nar dald orj uz.
2019-01-20