Кореагаас "комисс"-ын автобус авахаа больё
2019-01-21

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотод 900 орчим том оврын автобус тээврийн газар бүртгэлтэй байдаг. Эдгээр автобусны 80-аас дээшгүй хувийг үйлчилгээнд орууж, үлдсэн 20 хувь нь нөөцөнд байх ёстой аж. Яг өнөөдрийн байдлаар нийслэлд үйлчилгээ үзүүлж байгаа автобуснууд техникийн шалтгаанаас болоод зорчигч тээвэрлэсэн үед шатах, эвдрэх тохиолдол гарсаар байна.

 

Энэ сарын 17-нд “оргил” цагаар дүүрэн зорчигч тээвэрлэж явсан “Орбит-Ард” чиглэлийн автобусны хөдөлгүүрийн хэсэгт гал гарсан. Гал гарч буйг автобусны жолооч мэдээгүй байтал гаднаас хаалга тогшиж “Гал гараад байна” хэмээхэд зорчигчид сая л сууж яваа автобус нь шатаж буйг мэдэж, сандарцгаасан. Дотор нь зорчиж явсны хувьд автобусны зааланд яах аргагүй утаа, манан хадаж эхэлснийг эрх биш анзаарсан ч, их хотын утаа хүн бууж, суухын хооронд хаалгаар ороод ирж л гэж бодсон ч, автобус маань шатаж байж. Нийслэлчүүд утаа, угаарт ингэтлээ “дасчихаж”.

 

“Гал гараад байна” хэмээхэд жолооч “Байж бай, буудал дээр очиж зогсоно” хэмээн тайвнаар хариулж “шатаж л байдаг юм” гэсэн шүү хандлага илэрхийлсэн нь бүр ч гайхшруулав. Нээрэн автобус шатах тохиолдол бишгүй гарч байгаа. Азаар хүний амь нас эрсэдлээ гэж дуулдаагүй байна.

 

Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч долоо хоногт 2018.01.18-ны өдрийн 14.07 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн эцсийн буудлын дэргэд “Блюбус” ХХК-ний эзэмшлийн иргэн М-ийн жолоодож явсан “Даевоо” загварын том оврын автобус шатсан. Галын дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 14:11 цагт  очиж, 10 минут ажиллаж унтраасан.

 

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг 24 аж ахуй нэгж авч явж байна. Гурав нь төрийн өмчийнх үлдсэн нь хувийн байгууллага. Тэд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлаад автобус оруулж ирдэг ч цоо шинэ биш. Манайхны хувьд Солонгос улсын хэрэглээнээс гарсан автобуснуудыг оруулж ирж байгаа.

 

Автобус шатаж байгаа гол шалтгаан нь энэ болохыг мэргэжлийн байгууллагууд тайлбарладаг. Парк шинэчлэлт хийе гэхээр “мөнгөгүй” гэх. Асуудлыг ойлгоод, амиа л аргацаасан нийтийн тээврээрээ зорчоод байж болох ч нэг л өдөр ард түмэн автобустайгаа шатчих вий!

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
hotiin darga nar kimchinuudiin halaasand orsni gai. Batuuliin uyed solongos hogiig delhid bahgui ondor uneer shahdag biznes tsetseglesen.
2019-01-21
зочин:
ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДАЖ БГААШ ДЭЭ. ТЭРИЙГЭЭ АВААЧЭЭ. ТӨР ЗАСГААС ГАДНААС АКТНЫ АВТОБУС АВАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. НӨГӨӨ АКТНЫ СОЛОНГОС АВТОБУС НЬ СУУДАЛ ЦӨӨТЭЙ, ӨНДӨР ШАТТАЙ ЗЭРЭГ МУУ ТАЛТАЙ. ӨӨРСДӨӨ ХИЙХДЭЭ СУУДАЛ ОЛОНТОЙ, НАМХАН ШАТТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХЭД ХӨГШИД СУУХАД ӨНДӨР ШАТ, СУУДАЛ ЦӨӨН БДАЛ НЬ ХЭЦҮҮ ТӨВӨГТЭЙ БДАГ.
2019-01-21
акталсан автобус:
солонгос хүн тэгж хэлж билээ нүүр хийх газаргүй болж билээ, ядуу орны шуналтай дарга нараас болж, ард түмэн чинь хүний газар ичих гомдох зэрэгцэж билээ. үнэн юм билээ хуучин муу автобусаа актлангуут манайх өндөр үнээр улсад шахдаг гэдгийг
2019-01-21
Zochin:
Yponii avtobusnuud ih sain ,deer n uzemjtei tcenher hotoog chimj baijee.Mersedes benz,Volvo giinhoos. Tcoohon ch gesen avtobus oroolj irvel , hotoo chimeed. Deer n irgedee ch saihan. Zorchuulah ymdaa.Avilgachid. Ym husah geed. Avchirdaggui bizdee
2019-01-21
хэрвээ хаалга үүд нь гацвал яах вэ???
2019-01-21