Гадаад паспортын "яаралтай" захиалгыг зогсоожээ
2019-01-21

 

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасан байдаг.

 

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллээ. Ингэснээр өмнө яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт, энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт гардаг байсан бол одоо яаралтай үйлчилгээ байхгүй болж зөвхөн ажлын 5 хоногт гардаг болсон бөгөөд яаралтай үйлчилгээний хураамж 10 мянган төгрөгийг нэмж төлөх шаардлагагүй болж байгаа юм.

 

Тиймээс шинээр гадаад паспорт захиалахдаа үйлчилгээний хураамж зөвхөн 32500 төгрөгийг тушааж , ажлын 5 хоногийн дараа паспортаа авах юм байна.

 

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин
Батаа:
Нэгэнт өвчин зовлон тохиох, хүндрэл бэрхшээл гарах нь хэлж биш хийсэж ирдгээс хойш эртхэн паспортаа захиалаад хадгалж байсан нь дээр байхдаа.
2019-01-22
Оогий:
Зөв
2019-01-21
nnnnnn:
saixanaa goe
2019-01-21
UNEN:
odoo yahav urid umnu bsan 1,2 udurt gargaj HAHUULI avdag bsnaa ulam batalgaajuulj l bna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! uuntei yg ijil joloonii unemleh gej minii medehees 5-7 jil tehder zaralsan,beldets duussan geh shaltgaan bus shaltagaar zaaj tanil tal hailgaj HAHUULI abdagaa bolioch tegeed uursdiinhuu ene busarmag uildlee tur unemleh unegui taraaj bgaa gej survaljlaga hiilgej TV-eer gargadag shuu dee TEERIIN TSAGDAA LITSENZIIN TUBIINHUUN.TUR unemleh hevlehed tsaas, komipeiteriin ungut hor geed uchuun hurungu mungu huch tusuviin BIDNII HARMAINAAS garch bgaag ene mahan tolgoinuud meddeggui bol TURIIN AJIL AA UG. udahgui hariutslaga TOOTSDOG TSAG AISUI
2019-01-21
монгод:
сая гадаад паспорт захиаллаа.... ээ хөөрхий хэзээ юм хийж сурна найзуудаа.... зураг нь авхах юм алга нил улаан будаг яасан ч арчаагүй юм вэ...
2019-01-21
Сэнгэ:
Гэхдээ үнэхээр яаралтай шаардлагатай бол яах вэ? Жишээ нь эмнэлэгийн яаралтай үйлчилгээ авах бол яахав? Тиймэрхүү онцгой нөхцөлд уян хатан байх ёстой ш дээ. Монголчууд яахаараа дандаа бие биедээ хориг саад тавих бодлого явуулж байдаг юм бэ! Уян хатан бодлого гэж зэрлэгүүд мэддэггүй юм байлгүй дээ!
2019-01-21
Батаа:
Нэгэнт өвчин зовлон тохиох, хүндрэл бэрхшээл гарах нь хэлж биш хийсэж ирдгээс хойш эртхэн паспортаа захиалаад хадгалж байсан нь дээр байхдаа.
Зочин:
Төрийн байгууллага бизнес хийхээ зогсоож эхэлж бна.ок
2019-01-21