26 эрхмийн хөрөнгө 3.8 тэрбум ядуу иргэний хөрөнгөтэй тэнцэв
2019-01-21

Швейцарын Давос хотноо хотноо тун удахгүй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдах билээ. Уг уулзалтаас урьтаж, “Oxfam” байгууллага манай цэнхэр гаригийн хамгийн баян болон ядуу иргэдийн  талаарх 106 хуудас бүхий тайланг нийтэд танилцууллаа. 

 

 

Өнгөрөгч 2018 онд баячуудад ЭЭЛТЭЙ, ядууст ХАЛТАЙ жил болж, өнгөрчээ.  Учир нь баячуудын хөрөнгө өдөрт 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, тэргүүн баячуудын тоо 2208-д хүрсэн байна. Эдгээр баячуудын хөрөнгө 2018 онд 900 тэрбум ам.доллараар өссөн аж. 

 

Дэлхийн хамгийн баян 26 эрхмийн хөрөнгийн хэмжээ дэлхийн хамгийн ядуу 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцжээ. 

 

Манай гаригийн хамгийн баян эрхэм бол "Amazon” компанийн захирал Жефф Безос билээ. Түүний нийт хөрөнгө 112 тэрбум ам.доллар юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ядуу хүний хөрөнгө гэж юу бдаг юм бол ?
2019-01-21