Офицерууд зэвсэг хулгайлж, бослого гаргахыг санаархжээ
2019-01-22

Улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа Венеусэл улсад өчигдөр хэсэг офицор бослого гаргахыг санаархсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Офицерууд зэвсгийн агуулахаас зэвсэг хулгайлж, улмаар өөрсдийн бичлэгээ твиттер хуудаст байршуулсан аж.

 

Тэдний нэг Луйз Бандрес гэгч "Нэн даруй Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн хүсэлтээр огцор. Бид дахин тэвчиж чадахгүй. Та бүхэн гудамжинд гарч, үндсэн хуулийг хамгаалахыг шаарддаг. Яг одоо бидний үйлдэл энэ бүхнийг хийж байна. Бидэнд олон тооны цэрэг бий. Та бүхэн одоо биднийг дэмжиж, үйл хэргийг минь үргэлжлүүлээсэй" гэж хэлжээ. 

 

Бичлэгийн төгсгөлд офицерууд "Бид нийслэл Каракас хотоос холгүй  байрлах Котиза дахь цэргийн ангид байршиж байна" гэж хэлэв. 

 

Удалгүй тус улсын тусгай хүчнийхэн бослого гаргахыг санаархсан офицеруудын орогнож буй цэргийн баазыг бүсэлж, улмаар тэднийг амжилттай баривчилсан байна. 

 

Уг баривчилгааны үеэр 100 гаруй иргэд офицеруудыг хамгаалж, үймээн дэгдээжээ. Иргэд хогийн сав шатааж, тусгайгийн ажилчид руу  чулуу шидэж, дургүйцлээ илэрхийлсэн аж. 

 

Николас Мадуро эсэргүүцлийг үл тоон энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа ороод буй юм. Мадурог шударга бусаар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн армийнхан үзэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 

 

НҮБ, тус улсад "цэргийн эргэлт" гаргах эрсдэл өндөр байгааг сануулж, иргэдийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалахыг эрх баригчдад үүрэгджээ.

 

Тус улсад нүүрлээд буй хямралаас болж, өнгөрөгч 2017 оноос оноог хүртэл 5.2 сая венеусэлчүүд дүрвэж, өдгөө АНУ-ын хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
teneg umuu, zoriud unshuulah gej buruu garchig bichdeg mal shig setgyylch umuu hen um ene arga zalia blioch , buruu shyydee mergejliin chadvargui hymyysiin l arga icheech, ganz bish dandaa ingej garchigladag
2019-01-22
Мал минь:
Баттулга, Хүрэлсүх 2-ын ѳрѳѳсѳн
2019-01-22
8:
Б.Дэлгэрцэцэг ээ гарчиг нь нэрээ олсонгүй монголд болсон юм шиг бодлоо
2019-01-22
зочин:
Жолооч ерөнхийлөгчтэй Венесул улсын араас 6-р ангийн боловсролтой бөх ерөнхийлөгчэй Mонгол улс мөр даган хөгжиж бнаа.. жолооч Mадуро улсынхаа болохгүй бүтэхгүй байгаа болгондоо Aмериkийг буруутгаж орилсоор байгаад ерөнхийлөгч бологчоо алдсан..бөх Женko хятад танk, хятад цэрэгээр айлгаж орилсоор байгаад л ерөнхийлөгч болсон...адил адил
2019-01-22
бөхчүүд, дуучин, наймаачин, сэтгүүлч ( оросоос өөр гадаад хэлгүй ) мэргэжилтэй гишүүдтэй Mонгол улс Венэсулын араас орох ч ойрхон байна даа.. энэ Mадуро урд ни Венесулыг э/з-г самараад хаяцан ерөнхийлөгч Уго Чавосын жолооч байсан нөхөр. дараа ни ҮЭ-н дарга болсон. Tэнэг цөсний хөөрөл ихтэй иргэдээ турхирч популист үзлийг гааруулж юм болгонд -Aмериkчууд болон барууныхан буруутай - гэж орилсоор байгаад ерөнхийлөгч болсон жолооч..
2019-01-22
Zochin:
Maduro bol Mi . Enhbold ,Elbegdorj hoeriin l orooson gutal.Tcergiin humuus. Argaguideed l buruu uildeliig hiijee.amjilttai barivchlaad ch geh shig....
2019-01-22