Байнгын хороод хуралдсангүй
2019-01-22

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хуралдах товтой байлаа. Гэвч байнгын хороодын гишүүдийн ирц бүрдээгүйгээс  хуралдсангүй. 

 

Байнгын хороодын хуралдаанаар Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай,  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Даргаа огцруулаад ч адилхан ирц бүрдэхгүй тул тарахаас өар гарц үлдсэнгүй дээ
2019-01-22
Zochin:
Энэ их хурал үнэхээр чадамжгүй боллоо . Тарах нь зөв.
2019-01-22