Инстаграмын од "Бикинитэй уулчин" осгож амиа алджээ
2019-01-23

"Бикинитэй уулчин" хэмээн нийгмийн сүлжээнд алдаршаад байсан Тайванийн уулчин бүсгүй золгүйгээр амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрээр Тайванийн хамгийн өндөр оргилуудад авирч, дараа нь усны хувцастай зургаа авахуулж, инстаграм хуудастаа нийтлэдэг байсан юм. Түүнийг инстаграм хэрэглэгчид "усны хувцастай зоригтон" хэмээдэг байв. 

 

36 настай Жижи У хэдэн өдрийн өмнө Юшань үндэсний паркын ууланд аврихаар ганцаараа явжээ. 

 

Жижи У аврилт хийж байхдаа уулын хавцалд унасан аж. Тэрээр холбоогоороо аврагчдаас тусламж хүсч, амжжээ.

 

Аврагчид гурван нисдэг тэргээр ослын газар очихоор хөдөлсөн  ч цаг уурын тааггүй нөхцлийн улмаас ослын газар хүрч чадалгүй, явган очсон аж. Тухайн үед агаарын температур Цельсийн хасах хэмд хүрээд байсан гэнэ. 

 

 

"Харамсалтай нь аврагчид ослын газар ирсэн боловч бүсгүй осгож амиа алдсан байдалтай олдсон" талаар өнөөдөр Аврах төвөөс уламжлав. 

 

Бүсгүй жилийн өмнө нэгэн телевизэд "Би аялалд дуртай. Аялал бол миний бүх зүйл. Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ аялах болно" гэж ярьжээ. "Та ямар шалтгаанаар уулын оргилд бикинитэй зургаа авахуулдаг  вэ" гэж сэтгүүлч асуухад "Энэ бол нэг үгээр БООЦОО" гэж хариулсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ус ч хүн усандаа сааль ч хүн саалиндаа гэдэг болжээ
2019-01-23
0:
нүцгэн шалдан лус савдагын орой дээр гархаар лус савдаг хилэглэнэ шүүдээ
2019-01-23
bootsoogoo aldjee.Mongolchuud uuland am garch boldoggui l gedeg ug bdag boduushtai
2019-01-23