Өвчний үүсгэгчээр бохирдоогүй гахайн махыг худалдаанд гаргахаар шийдвэрлэв
2019-01-23

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3,3 тн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Өнөөдрийн байдлаар 4 ажлын хэсэг 5 байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн агуулахууд дээр ажиллаж байна.

 

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажсан өвчний үүсгэгчээр бохирдсон гахайн махнуудыг үргэлжлүүлэн лацдахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож шаардлагатай гэж үзвэл хүсэлт тавьсан ААН байгууллагуудад дахин лабораторийн шинжилгээ хийлгэх шийдвэр гарлаа.

Shuud.mn
Сонин хачин