Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана
2019-01-23

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд хамтарч Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаардаж буйгаа сэтгүүлчдэд өнөөдөр /2019.01.23/ мэдээллээ.

 


МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар УИХ, Засгийн газарт хандан удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй асуудлууд байсаар байгааг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатан тодотгов.


БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг багш нарын цалингийн нэмэгдлийн бодит мэдээллийг өгсөн бол ЭХГУУҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сангийн яам сайн ажиллаж ашиг орлого нэмэгдэж байгаа гэж ярих атлаа зэрэгцүүлээд татвар нэмэх нарийн хуваарьлалт хийх, тэтгэвэр тогтоолгох дараалсан 5 жилийг 10 болгох зэрэг татвар төлөгч иргэдээ улам л дарамталаад байх бодлого барьж байгааг юу гэж ойлгох вэ. Сонгуульд оролцсон намынхаа хөтөлбөрийг эргэн харж, шийдвэрээ гаргавал зүгээрсэн.
2019-01-23
Зочин:
Тэтгэвэр тогтооход дараалсан 5 жил гэдгийг 10 жил болгосон ч болно шүү дээ. Энд шударга хөдөлмөрийн үр шим харагдахгүй байгаа. Тэтгэвэр тогтоолгох болохоор 5 жил дээ нэмэгдэл орлого хийгээд л өндөр тогтоолгодог байдлыг халах хэрэгтэй. Үнэнчээр улсад 40 жил ажиллахад л дөнгөж 700000 төгрөг болдог гэтэл 20 жил ажилласан болоод нэмж хэдэн төгрөг хийгээд л сая гаргаад тогтоолгодог буруу зуршилыг халах хэрэгтэй
2019-01-23