Амнаас үнэртэх эвгүй үнэрийг нам дарах ХЯЛБАР АРГА-ууд
2019-01-23

Олон шалтгаанаар амнаас эвгүй үнэр үнэртдэг. Тэгвэл амнаас үнэртэх эвгүй үнэрийг хэрхэн арилгах талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

 Алхам №1

 

 

Та өглөө сэрээд заавал шүдээ угаах хэрэгтэй. Мөн өдрийн хоолны дараа шүдээ угаах нь шүдний завсраар хоолны үлдэгдэл үлдэхээс сэргийлнэ. Өдөрт 3-5 удаа шүдээ угаах учиртай.

 

Алхам №2  

 

 

Шүдний завсраар хоолны үлдэгдэл үлдснээс болж амнаас эвгүй үнэр гарах нь элбэг. Шүдний утас хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэнэ.

 

Алхам №3

 

 

Шингэн зүйл ууж хэвших.

 

Алхам №4

 

 

Хэрвээ таны шүд өрөвсөх, буйл хавдах зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмчид үзүүлж, өөрт тохирсон эмчилгээгээ хийлгэх учиртай. Шүд өрөвсөх тусам амны хөндийгөөс муухай үнэр үнэртэх нь элбэг.

 

Алхам №5

 

 

Хурууны үзүүртээ бага зэргийн шүдний оо түрхээд зөвхөн буйлаа угаа. Энэ арга буйланд наалдсан үлдэгдэл, өнгөрийг сайтар цэвэрлэнэ.

 

Алхам  №6

 

 

Багахан хэмжээний цэцэгт байцааг дангаар нь идэх. Уг хүнсний ногоо амны хөндийг сайтар цэвэрлэж, муухай үнэрийг арилгадаг.

 

Алхам №7

 

 

Гурван сардаа нэг удаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, амны хөндийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай.

 

Алхам №8

 

 

Хэрвээ таны амнаас байнга шахуу эвгүй үнэр гарч, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлээд байвал оливын тос хэрэглээрэй. Сойз дээрээ бага зэргийн оливын тос тусаагаад шүдээ зөөлхөн үрж, угаа. Амны хөндийг цугларсан бактерийг устгах болно.

 

Алхам №9

 

 

Анар жимсний шүү мөн амны хөндийг ариутгаж, эвгүй үнэрийг дарна.

 

Алхам №10

 

 

Шүдний оо дээрээ хүнсний сода хийгээд шүдээ угаа. Элдэв бактерийг цэвэрлэхээс гадна шүдийг тань өнгө оруулах увидастай.

 

Алхам №11

 

 

Нимбэгний шүүс мөн амны эвгүй үнэрийг үргээнэ.

 

Алхам №12

 

 

Байхуу цайг цаасанд ороогоод зажлах. Энэ арга амны үнэрийг арилгадаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ur duntei bla blla🩵
2024-04-22
Хаана үзүүлж зөвлөгөө авах вэ
2022-07-14
зочин:
bayrlla
2021-04-07