Монголчуудад хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломж бий юу
2019-01-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн жилүүдэд ард, нийтийн хамгийн ихээр анхаарал хандуулан ярилцаж, сэтгэл зовниж буй асуудал бол манай улсын тэтгэврийн тогтолцоо. Өчигдөрхөн сошиал сүлжээгээр улсад тасралтгүй 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарч, тэтгэврийн зээл авсан ч харамсалтай нь жилийн дараа хорвоогийн мөнх  бусыг үзүүлсэн. Одоо үр хүүхэд нь тэтгэврийн зээлийг нь төлж байгаа тухай мэдээллийг олуулаа хуваалцаж, баахан хямрав.

 

Ийм тохиолдол нийгэмд цөөнгүй бий. Тэтгэврийн тогтолцоо буруу явж ирсэн нь үнэн. Засгийн газар засч, сайжруулахыг чармайж тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх зэргээр ажиллаад л байгаа. Тэгвэл Монголд хувийн тэтгэврийн санг хөгжүүлж, улс түүнийг бодлогоор дэмжиж, татвараас чөлөөлөх нь зөв гаргалгаа гэдгийг өнгөрөгч долоо хоногт болсон “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтын үеэр эдийн засагчид хэлж байлаа.

 

О.Одбаяр: 30 жил ажиллаж тэтгэвэртээ гарчихаад сард 380 мянган төгрөгөөр амьдрах нь зөв тогтолцоо мөн үү

 

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал О.Одбаяр тэтгэвэр ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй байгааг өөрийн ээжийн бодит практикт тулгуурлан сонирхолтой байдлаар өгүүллээ.

 

Тэрбээр “Миний ээж 33 жил улсад ажиллаад тэтгэвэрт гарсан. Ээж маань “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг”-т тасралтгүй нэг ч өдөр ажлаа таслалгүй ажилласан. Одоо ээжээсээ хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ гэхэд “380 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг” гэсэн. Ажил хийсэн 33 жилийн хугацаанд тэр хүнд ямар ч хуримтлал үүсээгүй. Эмч хүн сарын 380 мянган төгрөгийн тэтгэвэр буюу хуримтлалтай л үлдэж байгаа юм. Сэхээтэн мэргэжилтэй хүн 33 жил ажиллаад ард нь ийм л баялагтай үлдэж байна. Амьдралдаа хураасан хөрөнгө нь гурван өрөө байр л байна. Үнэндээ энэ байр нь одоо манай ээжид дарамт болж байна. Ус, цахилгаан дулааны мөнгө, орцны жижүүрийнхээ мөнгийг төлнө. Тэгэхээр нөгөө 380 мянган төгрөгийнх нь ихэнхи нь эдгээр төлбөрт явчихаж байгаа юм.

 

Тийм учраас Монголын эдийн засгийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Баялгийн баялгаас олдож байгаа 23 хувийн ашгийн 10 хувийг хэрвээ нийгмийн даатгалын зөрүү, элдэв нийгмийн халамжинд тараагаад өгчихдөг бол цаад 10-аар нь бусад төрийн албан хаагчдын цалинг тавиад л бидэнд хуримтлал үүсэхгүй байна. Тэгэхээр шийдэл юу байна вэ? Газар доорх баялгаа газар дээрх баялаг болгох ёстой. Гэхдээ 23 хувь биш. Уул уурхайн салбараас олоод байгаа 23 хувийг 50 болгож байж бидэнд тулгараад байгаа, нийгмийн даатгалтай холбоотой, орлоготой холбоотой асуудлыг шийдэх боломж байна” хэмээсэн юм.

 

Сүүлийн жилүүдэд манай улсад хувийн тэтгэврийн сангууд ихээр  байгуулагдаж байна. Гэвч түүнийг сонирхож, мөнгөө хадгалуулах иргэн цөөн байна. Хувийн тэтгэврийн сан нь өндөр насны тэтгэвэрт гарсан хойноо улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах бололцоог олгох юм.

 

Өндөр хөгжилтэй, хөгжингүй бүх улс оронд төрийн тэтгэврийн зэрэгцээ хувийн тэтгэврийн тогтолцоо хурдацтай хөгжиж байна. Ингэснээр иргэдийг нэмэлт тэтгэврээр хангаж, өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй болсон үед хэвийн амьдрах баталгааг олгохоос гадна ихээхэн хэмжээний хуримтлал үүсгэн, хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эдийн засгийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж байгаа.

 

Т.Тэлмэн: Тэтгэврийн сангийн хуримтлалаа тэтгэврийн насанд хүрэхээрээ л авч болох болзол чухал

 

Монголд төрийн оролцоогүй хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог хөгжүүлэх боломж бий ч тэтгэврийн сангийн тухай хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас дэлхийн жишигт нийцүүлэн хүргэх боломжгүй байна.

 

Хоёр жилийн өмнөөс хувийн тэтгэврийн хуулийг батлуулахаар холбогдох албаныхан эдийн засагчид хамтарч ажлын хэсэг байгуулж ажилласан. Гэсэн  үр дүнд хүрээгүй.

 

Энэ ажлыг ахалж ажилласан “Монгол Даатгал ХХК-ийн Иргэдийн даатгалын бизнес хөгжлийн газрын захирал Т.Тэлмэн “2016-2017 онд хөрөнгө, тэтгэврийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлын хэсгийг ахлаад ажиллаж байсан. Ажлын хэсэгт ХНХЯ, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, СЗХ, Сангийн яам, их дээд сургуулийн доктор профессорууд, хувийн хэвшлийн удирдлагууд ороод ажилласан. Тэр хуулийн гол санаа нь одоо байгаа нийгмийн даатгалын сан маань бүрэн хуримтлалын систем рүү шилжиж чадахгүй учраас нэмэлт байршлаар хувийн тэтгэврийн даатгалын сан байх хэрэгтэй. Энэ нь бүрэн хуримтлалын зарчимтай.

 

Иргэн хувийн тэтгэврийн даатгалын санд шимтгэлээ төлөөд, тухайн шимтгэл нь тодорхой хэмжээнд өсөөд, ирээдүйд тэтгэвэрт гарах нас нь болоход тухайн санд байгаа мөнгөө нэг эсхүл хэсэгчилж авах бололцоог хангаж өгөх байсан. Гэхдээ энэ нь нэмэлтээр төлж байгаа учраас үүнийг олон улсад татварын болон санхүүгийн бодлогоор зохицуулж өгдөг юм билээ. Манайд ийм зохицуулалт байхгүй. Энэ зохицуулалтыг хийхээр Сангийн яамтай ойлголцох гэж нэлээд ажилласан. Сангийн яамнаас энэ нь Монголд байхгүй зохицуулалт учраас эхэндээ ойлгохгүй, хүлээж авахгүй байсан. Цаашдаа ойлголцсон. Одоо дагалдах хуулиудад энэ санаанууд ороод явах байх гэж найдаж байна.

 

 

Хүн тэтгэврийн хуримтлалаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ төлсний дараа хуримтлуулах уу, эсвэл төлөхөөсөө өмнөх орлогоосоо хуримтлуулах уу гэдэг асуудал чухал. Хэрэв нийгмийн даатгал, татварын шимтгэлээ төлсний дараа хуримтлуулна гэвэл ямар ч ялгаагүй. Гар дээр авч байгаа цалингаасаа банкинд очоод урт хугацаатай хадгаламж нээлгээд хадгалж байгаатай ямар ч ялгаагүй. Банкны хадгаламж бол хэзээ л бол хэзээ цуцлаад авч болно. Харин тэтгэврийн санд хийж байгаа хуримтлал бол тэтгэврийн насанд хүрэхээрээ л авч болохоор болзолтой байх юм.

 

Тэгэхээр Улс татварын бодлогоор хувь хүн татварын өмнөх орлогоосоо өөрийнхөө хуримтлалын санд мөнгө хийх бололцоог нь нээж өгөх ёстой. Зарим улсад хувийн тэтгэврийн санд мөнгө хийх юм бол Улсаас нь тэр хэмжээний мөнгийг нь хийж өгч дэмждэг бодлоготой. Тэтгэврийн сангийн хуримтлал дийлэнх улсад бусад хадгаламж, хуримтлалаас илүү давуу талтай байдаг. Энэ хөшүүргийг хийж өгөхгүй бол Монголд хуримтлал, хувийн тэтгэврийн сан хэзээ ч хөгжихгүй. Тиймээс татварын санг улсаас бодлогоор дэмжиж татвараас чөлөөлөх хэрэгтэй” хэмээсэн юм.

 

Монголчууд  өртэй. Тодруулбал улсын нийт өр 23.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох өр 17.3 сая төгрөг болжээ. Ийм их хэмжээний өр зээлтэй ард түмэнд хуримтлал үүсгэх боломж бий юу?

 

 

Дэлхийн банкны Төсөв, Макро эдийн засгийн газрын эдийн засагч, Б.Даваадалай “Монгол Улс баялгийн сангийн тухай олон жил ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн. Улстөрчид сонгуульд ялахын тулд маш их хэмжээний мөнгөн амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд маш их хэмжээний зээлээр хөрөнгө татсан. Эргээд баялгийн санд юу ч хуримтлагдаагүй. Богино хугацаанд гаргасан шийдвэрээс болоод олон жил яригдаж байгаа энэ асуудлыг хойшлуулсаар, шийдэж чадаагүй.

 

Хүний хөгжил санг 2015 онд болиулаад “Ирээдүйн нөөц сан”-тай болсон. Ирээдүйн нөөц санд хөрөнгө хуримтлуулах гэсэн ч “Хүний хөгжил сан”-д байсан өмнөх өрийг төлсөөр байгаад энэ онд төлж дуусгаж байх шиг байна. 2019 онд Засгийн газраас 500 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бүрдэнэ гэсэн мэдээ өгч байгаа. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ 500 тэрбум төгрөгөө хадгалж байхаар өрөө төлсөн нь дээр биш үү. Бид энэ мөнгөө бага хүүтэй хадгалах уу , эсвэл өндөр хүүтэй төлж байгаа өрөө бууруулах уу. Өрөө бууруулчихвал дам нөлөө нь маш өндөр. Хөрөнгө оруулагчдыг татна, бизнесийн орчин сайжирна, эдийн засаг сэргэнэ. Үүний хэрээр баялгийн санд хуримтлал үүснэ” гэлээ.

 

Улсын тэтгэвэр, нийгмийн даатгалын санг хувийн менежментээр удирдаж Норвегийн сан шиг ажиллуулж болох уу?

 

“Норвегийн тэтгэврийн сан”-аас иргэддээ байгалийн баялгийн орлогоо тэгш хуваарилдаг. Норвеги улсын иргэн бүр жилдээ 25 мянган кроныг тэтгэврийн сангаараа дамжуулж авдаг.

 

Тэгвэл Монголд ч Улсын тэтгэвэр, нийгмийн даатгалын санг хувийн менежментээр удирдаж Норвегийн сан шиг ажиллуулж болох уу гэдэг асуултад “Эрдэнэс Монгол ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал О.Одбаяр “Аливаа зүйл засаглалтай байх ёстой. Тэгэхээр засаглал маань тогтвортой ил тод, үйл ажиллагаа нь ард түмэндээ ойлгомжтой байвал тухайн сангууд үр өгөөжтэй ажиллана. Норвеги Улс засаглалын асуудлыг зөв шийдсэн. Засгийн газартаа хяналт тавьж эхэлсэн. Манай Улсад ч хувийн тэтгэврийн сангуудыг хөгжүүлэх ёстой. Салбар салбараараа байвал болох юм шиг санагдаж байна. Уул уурхайн салбар төрийн сангийн групп үүсгэдэг юм уу салбар салбараараа тэтгэвэр хуримтлалын чиглэлээр хувийн компаниудтай хамтарч ажиллаад, хувийн тэтгэврийн санг бий болгоод түүнээсээ ирээдүйн амьдралаа залгуулах хэлбэрээр явбал зүйтэй болов уу гэж бодож байна. Хувийн тэтгэврийн сангууд дээр эрхзүйн орчны асуудал байна. Хувь хүн ажил олгогч хоёр тохиролцоод татвар, шимтгэлээсээ түрүүлээд хувийн тэтгэврийн сандаа хуримтлал хийж, тодорхой татвараас чөлөөлөгдөхгүй бол 100 төгрөгийн хуримтлал бий болгохын тулд 140 төгрөгийн зардал гаргавал энэ нь хувь хүнд хэзээ ч нийцэхгүй. Төр, хувийн хэвшил хоёр тэтгэврийн нөхцөл байдлыг сайжруулж олон улсын жишгээр тэтгэвэр хүний амьдралд хүрэхүйц болгох нь зөв” гэв.

 

1920-1990-ээд онд буюу социализмын үед Монголчуудын сэтгэхүйд нэг сэтгэлгээ суусан нь “Төр бүхний дээр. Төр миний сайн сайхны төлөө бүхий л зүйлийг зохицуулах ёстой. Би тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд явах ёстой” гэдэг ойлголт. Гэтэл өнөөдрийн нийгэм хүнийг өөрөө өөрийгөө хариуцах тогтолцоонд шилжүүлж, нийгмийн даатгалын тогтолцоондоо найдахгүй байхыг нийгэм шаардаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Чи муу цэргийн алба ч хааж үзээгүй нусан жур биз дээ? Цэргийнхэн бол эх орныхоо өмнө тангараг өргөсөн хүмүүс. Эх орон, ард түмэнд аюул тохиолдоход ямар ч өчиггүй амь насаа өгөхөд бэлэн байдаг. Тушаалаар ажиллаж оч гэсэн газарт очиж ажиллаж амьдардаг. Ар гэрийнхэн нь дагаад л явдаг. Ажил олдох, олдохгүйн зовлон ч байгаа. Ажлын хажуугаар хувийн бизнес эрхлэх эрхгүй. Иргэний эрхээ хязгаарлуулсан байдаг. Тэтгэвэрт гарсан ч тодорхой хугацаанд гадаадад аялах нь хүртэл хязгаартай байдаг юм. Долоо хоногтоо эргүүл, жижүүрт хэдэн ч удаа гарсан гомдол тавих эрхгүй. Цалин нэмлээ ч үндсэн цалин нь маш бага. Цалингийн хувиар шагнахдаа үндсэн бага цалингаас хувь тооцох мөртлөө арга хэмжээ авбал удаан жил, цолны бага сага нэмэгдэл орсон арай ахиу дүнгээс нь хувьддаг гээд олон асуудал байна шдээ. Насаараа цэргээр явсан хүн тэтгэвэрт гарахад солиод өмсөх энгийн солионы гайгүй хувцасгүй шахам байсан шүү, ойрхны жишээ байна. Цэргийн формоо тэд баяр ёслол, хурим, гашуудал оршуулга, харуул манаа, субботник, хээрийн гаралт, тэмцээн уралдаан, хөдөө гадаа бүх юмандаа өмсдөг. ЦЭРГИЙГ МЯНГАН ӨДӨР ТЭЖЭЭЖ, НЭГ ӨДӨР ХЭРЭГЛЭДЭГ ЮМ гэдгийг ойлгоцгоо. хоёр их гүрний дунд хавчуулагдаж байж цэргийнхнийг ад үзэх болоогүй шүү, hahaha новш оо!
2019-01-23
Zochin:
Bolno sh dee, irgedee hurimtlaltai bolgoy gevel nemegdel tetgeveriin san baiguulaad ajillah hugatsaand ny sar bur 20,000tegreg ter sand ny hiij egeed baival, terniig ny huutei esgehed ny ter ny tuslaad demjeed egvel hun bur tetgevertee garahdaa todorhoi hurimtlaltai, hen nernees ur huuhdeesee haraat bus amdrah bololtsootoi, eertee heregtee zuildee zarj em tariagaa avah chadavkhtai baikh busuu, gadaad ornuudad iim maygaar irged ny tetgevertee garahaar bayan baidag gej yaridag murtlee hunleg ardchilsan niigem gene. Mongolchuud shig yaduu tetgeveriin humuus baikhgyu, yamar saindaa 50,000 tegreg avah gej 2 eder zogsood uhen geed uilj baihav de, er zurh zusegdeh shig bolj baina
2019-01-23
hahaha:
tsergiiin sdakuud ND ogt tuluhgui murtluu tetgever avaal bnahdee goy bgzdee. 45-daa garchina. 20 sayiin tetgemj avna. ta nar shig erguutej 30-40 jil ajilahgui. udur bur uugaal yanziinahdee
2019-01-23
Уншигч:
Чи муу цэргийн алба ч хааж үзээгүй нусан жур биз дээ? Цэргийнхэн бол эх орныхоо өмнө тангараг өргөсөн хүмүүс. Эх орон, ард түмэнд аюул тохиолдоход ямар ч өчиггүй амь насаа өгөхөд бэлэн байдаг. Тушаалаар ажиллаж оч гэсэн газарт очиж ажиллаж амьдардаг. Ар гэрийнхэн нь дагаад л явдаг. Ажил олдох, олдохгүйн зовлон ч байгаа. Ажлын хажуугаар хувийн бизнес эрхлэх эрхгүй. Иргэний эрхээ хязгаарлуулсан байдаг. Тэтгэвэрт гарсан ч тодорхой хугацаанд гадаадад аялах нь хүртэл хязгаартай байдаг юм. Долоо хоногтоо эргүүл, жижүүрт хэдэн ч удаа гарсан гомдол тавих эрхгүй. Цалин нэмлээ ч үндсэн цалин нь маш бага. Цалингийн хувиар шагнахдаа үндсэн бага цалингаас хувь тооцох мөртлөө арга хэмжээ авбал удаан жил, цолны бага сага нэмэгдэл орсон арай ахиу дүнгээс нь хувьддаг гээд олон асуудал байна шдээ. Насаараа цэргээр явсан хүн тэтгэвэрт гарахад солиод өмсөх энгийн солионы гайгүй хувцасгүй шахам байсан шүү, ойрхны жишээ байна. Цэргийн формоо тэд баяр ёслол, хурим, гашуудал оршуулга, харуул манаа, субботник, хээрийн гаралт, тэмцээн уралдаан, хөдөө гадаа бүх юмандаа өмсдөг. ЦЭРГИЙГ МЯНГАН ӨДӨР ТЭЖЭЭЖ, НЭГ ӨДӨР ХЭРЭГЛЭДЭГ ЮМ гэдгийг ойлгоцгоо. хоёр их гүрний дунд хавчуулагдаж байж цэргийнхнийг ад үзэх болоогүй шүү, hahaha новш оо!
Saraa:
Odbayariin eej ch bas ch gui 3 uruu bairtai yumaa. minii aav eej 2 ulsad 35, 40 jil ajillasan murtluu yu ch gui shdee. odoo tegeed niit 650000-iin tetgever avaad tureesiin bairand amidarch baigaa.
2019-01-23
Уншигч:
Басчгүү гэж ямар үг вэ Сүрэн гуай? Бас ч үгүй гэж байгаа юм байна гэж тааж л ойлголоов гэхдээ зөв бичлээ ч бичгийн хэлний үг мөн үү? СҮРЭН ГУАЙ?
2019-01-23