"НАТО"-г орхих Трампын мөрөөдөлд ХОРИГ тавив
2019-01-23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч оны эцсээр Парис хотноо айлчлах үеэрээ Америкийг "НАТО"-оос гаргахаар төлөвлөж буйгаа нийтэд зарласан билээ. 

 

 

Трамп "Үйл ажиллагаа нь нэгэн хэвийн. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлийг энэ байгууллагаас би олж харахгүй байна. Тиймээс АНУ-ыг энэ холбооноос гаргаж, бие даах болно" гэж холбоотнуудаа сүрдүүлсэн түүхтэй. 

 

Тэгвэл "НАТО"-гийн бүрэлдэхүүнээс АНУ-ыг гаргахыг хориглосон хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхийн саналаар баталжээ. Уг төслийг батлахыг 357 гишүүн дэмжсэн бол 22 гишүүн эсэргүүцжээ.

 

Тэрбээр мөн Украин, Гүрж гэх орнуудыг цэргийн зардлаа нэмэхгүй бол гишүүнчлэлийг цуцлах болно гэж анхааруулсан аж. 

 

Трамп бие даан Израйлийн төлөө дэлхийн өвийг хамгаалах "ЮНЕСКО" байгууллагаас гишүүнчлэлээ цуцалсан билээ.  Харин энэ удаад "НАТО"-ийн асуудлаас болж, сенаторуудтай ихээхэн зөрчилдсөн ч эцэст нь ЯЛАГДАЛ хүлээв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
НАТО-ос гарах:
НАТО-г "орхих" байхдаа яахав дээ. " Leave" гэх англи үйл үгний хэдэн утгын нэг нь энэ тохиолдолд монгол хэлээр "гарах " гэнэ. Төрөлх хэлэндээ муу хүмүүс гадаад хэл сайн сурна гэж байхгүй.
2019-01-23