Албаны автомашинуудад үзлэг, шалгалт хийлээ
2019-01-23

 

Үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг угтаж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын харьяа хэлтсүүдийн албаны автомашинуудын техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, дагалдах хэрэгсэл, тусгай тоноглолыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулж албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор үзлэг, шалгалт хийлээ.

 

Үзлэг шалгалтанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн ерөнхий шаардлага стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Бэлгэ тэмдэг түүнийг хэрэглэх” журам,  “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Замын цагдаагийн газрын харьяа 10 хэлтсийн нийт 52 тээврийн хэрэгсэл хамрагдаж, хариуцсан алба хаагчид өөрийн биеэр автомашинаа хамруулж идэвхитэй оролцсон.

 

Мөн Замын цагдаагийн газраас үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллаж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин