Усайн Болт: Спортын амьдралаа өнөөдрөөр төгсгөж байна
2019-01-23

Ямайкын хөнгөн атлетикийн нэрт тамирчин Усайн Болт спорт дахь амьдралаа дуусгавар болгосон талаар "ВВС" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбээр 2017 онд хөнгөн атлетикийн спортоос зодог тайлж, Криштиану Роналдугаас дутахааргүй хөлбөмбөгчин болох замналаа эхлүүлсэн түүхтэй. 

 

Болт өнгөрсөн хугацаанд Австралийн "Central Cost Mariners" клубт тоглож, хоёр ч гоолыг амжилттай хийсэн ч уг спорт түүний сэтгэлийг гэгэлзүүлэхээ больжээ. Гэхдээ уг багаас хөндийрөх болсон гол шалтгаан нь цалингийн хэмжээнд тохиролцоонд хүрч чадаагүйтэй холбоотой. 

 

Тус клубээс гадна Болт Норвегийн "Стромсгодсет", Германы "Боруссиа Дортмун" багт бэлтгэл хийж байсан юм. 

 

Дээрх бүх шалтгаанаас болж тамирчин эр хөлбөмбөгийн салбараас гарч, бизнесийн салбарт хүч үзэхээр болжээ.

 

Болт "Мэргэжлийн хөлбөмбөгчин болж чадаагүйдээ харамсч байна уу" гэж асуулаа. Би шуудхан үгүй гэж хариулмаар байна. Талбай надад олон зүйлийг сурахад тусалсан. Би маш их баяртай байна. Миний хийх ажил дөнгөж эхэлж байна. Гэхдээ өнөөдрөөр би спортын амьдралаа төгсгөж буй. Одоо би бизнесийн салбарт ажиллах болно" гэж ярив. 

 

Тэрбээр найман удаагийн олимпийн аварга ба  100, 200 метрийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин