НӨАТ-ын буцаалтаа авахын тулд бүртгэлээ нэгтгэнэ үү
2019-01-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг  хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ.

 

НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн яамнаас иргэдийн данс руу шилжүүлдэг бөгөөд тус яамнаас ирэх долоо хоногоос мөнгийг шилжүүлж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн. 

 

Тэгвэл "Ebarimt.mn"-д хоёр болон түүнээс дээш аккаунттай хэрэглэгчийн НӨАТ-ын буцаан авалтыг шилжүүлэх боломжгүй учир давхар бүртгүүлсэн олон аккаунттай хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай юм. Бүртгэлээ нэгтгэх зааврыг хүргэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Олон аккаунттай хэрэглэгчид гэж ямар үйлдэлтэй юм бэ.. Түүнийг яаж залруулах талаар тайлбарлана уу.
2019-01-24