АНУ-ын сайтар найруулсан жүжиг Венеусэлийг юу ч үгүй ЗАЛГИХ нь
2019-01-24

Улстөр, эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа Венеусэлийн ирээдүйн зам харанхуйлж буй талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Венеусэл улсад төрийн эргэлт эсвэл иргэний дайн, олныг хамарсан зөрчил мөргөлдөөн үүсэх өндөр эрсдэлтэй байна.  Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчин, ард түмнийхээ шаардлагыг үл тоон, энэ сарын эхээр тангараг өргөж, үүрэгт ажилдаа ороод буй юм.

 

Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч оны тавдугаар сард зохион байгуулагдсан ба Мадурог заль мэх ашиглаж, сонгуульд ялалт байгуулсан гэж сөрөг хүчин үзэж, өнөөг хүртэл сонгуулийн дүнг ХУУЛЬ БУС гэдэг.

 

Мадурогийн нэн тэргүүний ажил сэхээнд орсон эдийн засгаа аварч, дараа нь Ерөнхийлөгчийн эрх мэдэлд шунаж буй араатнуудтай алхам алхмаар тэмцэхээ илэрхийлж байв. Гэхдээ өдрөөс өдөрт венеусэлчүүд хүнд хэцүү нөхцөлд амьдарсаар байна.

 

Мадурогийн өмнө нь зөгнөж байсан шиг Венеусэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өчигдөр өөрийгөө тус улсын ЕРӨНХИЙЛӨГЧ гэж зарлаж, шуналдаа хөтлөгдөж, ард түмнээ хаясан Мадурогийн эсрэг нэгдэхийг венеусэлчүүдэд уриалжээ.

 

Өдгөө 35 настай Гуайдо нийслэл Каракас хотын төвд цугларсан олны өмнө “Би өнөөдрөөс Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, уналтад орсон эдийн засгаа аврах томоохон алхам хийх болно” гэж мэдэгджээ.

 

Тэрбээр Мадурог төрөөс зайлуулж, дараа нь албан ёсоор Ерөнхийлөгч болох хүсэлтэй гэнэ.

 

Венеусэлийг хоёр хуваасан дээрх мэдэгдлээс хэдхэн хормын дараа Мадурогийн дэглэмийг хүчтэй шүүмжилдэг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байр сууриа хүргэлээ.

 

 

Цагаан ордны тэргүүн “Би Венеусэлийн шинэ Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрч байна. Би ийнхүү мэдэгдэж буй нь Николас Мадуро хууль бусаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон” гэж мэдэгджээ.

 

Мөн АНУ-аас гадна Өмнөд Америкийн Бразил, Колумби, Перу, Аргентин, Эквадор, Парагвай улсын Ерөнхийлөгч нар Гуайдог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаа зарлав.

 

Каракас хотноо өчигдөр Мадурогийн дэглэмийг эсэргүүцсэн олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Мөн Мадурогийн дэмжигчид жагсаал хийсэн ба тэд хоорондоо мөргөлдөх эрсдэлтэй учир цагдаагийнхан анхаарал, сэрэмжтэй ажиллажээ.

 

“Сөрөг хүчний тэргүүнийг Ерөнхийлөгч” хэмээн хүлээн зөвшөөрсөн явдалд Мадуро дүргүйцлээ илэрхийлэн АНУ-аас дипломат харилцаагаа тасалж, тус улсын Элчин сайдыг 72 цагийн дотор Венеусэлийг орхин гарахыг шаардав.

 

Мадуро “АНУ-ын сайтар найруулсан жүжиг Венеусэлийг юу ч үгүй ЗАЛГИХ нь. Вашингтоны эрх баригч Венеусэл улсад төрийн эргэлт хийхийг санаархаж байна. Энэ бүх зөрчил мөргөлдөөнийг Вашингтон санхүүжүүлж буй” гэж мэдэгджээ.

 

Өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй Хуан Гуайдо “Мадурогийн дарангуйлал Венеусэлийг чөлөөлөх хүртэл бид тэмцэх болно. Би дахин ухрахгүй. Өнөөдрөөс би энэ улсыг зөв зүгт нь чиглүүлэх болно” гэж мэдэгджээ.

 

Гуайдо Венесуэлийн парламент буюу Үндэсний Ассемблейн даргын албыг хашдаг юм. Тэрбээр Мадурог дэмжиж, Венеусэлийг зэвсэгт хүчнийг эрх баригчдынхаа тушаалыг биелүүлэхгүй байхыг уриалсан байна. Харин уг уриалгыг Батлан хамгаалах яамны сайд хүлээн авахаас татгалзжээ.

 

Үндсэн хууль ёсоор Гуайдо шинэ сонгууль явуулах хүртэл ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх эрхтэй.

 

Инженер мэргэжилтэй Гуайдо оюутан байхдаа удирдагч Уго Чавезын Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг өрнүүлж, олноо танигдсан нэгэн юм. Сөрөг хүчин 2015 онд парламентад олонх болсон ч 2017 онд Мадуро үндсэн хуулийн ассемблей нэртэй парламентын дээр орших хууль тогтоох байгууллагыг бий болгож, эрх мэдлээ улам нэмжээ.

 

 

Венесуэль улсын жилийн инфляц 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1,300,000 хувьд хүрчээ. 2018 оны сүүлээр өргөн хэрэглээний барааны үнэ 19 хоног тутамд дунджаар хоёр дахин өссөн бол ганцхан жилийн дотор 3 сая иргэн эх орноосоо дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Оросыг дагаад бүрэн сүйрцэн Венесуэлийг одоо ганц АНУ л аврахгүй бол дууусах гэж байгааг ингэж худлаа гуйвуулж болж байгаа юм уу, хужаа нар яаж бичихыг чинь зааж өгөөд байгаа юм уу
2019-01-25
Иргэн:
Монгол удахгүй Венесуэлийн араас орох гээд байгаа шүү, сэрэмжтэй байгаараа ард түмэн минь!'
2019-01-24
куцоо та 2:
Крилээрээ ч бтчччихэж чадахгүй, уншсан юмгүй, хоосон толгойнууд. Тэнэгээ монгол даяар бүү гайхуулаач
2019-01-24
Zochin:
Ene oros orniig muuldag novsh! Ameriktaa ochij golog bol ali esvel hujaadaa ochij bool bol!
2019-01-24
irgen:
oshoo olon orniig suiryyleheer beldej baigaa, ene chin udaan beldej urvagchidaar damjuulj ulsuudiig unagaadag arga shyydee,,,mongold ch urvagch hymyys baina , door bichsen etgeediig har yuch medehgui iimerhyy hymyysiig ashigladag mash ih mongo hayj
2019-01-24
irgen:
chi hol ochij huz
2019-01-24
Мадуро хөгжүүлж бгаа нь хаана бгаан.
2019-01-24
ЗОЧИН:
ПУТИНЫ ӨГСӨН 6 ТЭРБУМ ДОЛЛАР ЯАХ БОЛЖ БАЙНА. КРЫМ, ДОНБАСС, СИРИД ӨӨРСДИЙГ НЬ НОХОЙН ГӨЛӨГ МЭТ ДЭМЖИЖ ДАГАСНЫХ ТӨЛӨӨ МАДУРОД ӨГӨӨ БИЗ ДЭЭ. ОДОО ТЭГЭЭД ОРОСЫГ ДЭМЖИГЧ ХЭН ҮЛДЭВЭЭ? НАЗАРБАЕВ, ЛУКАШЕНКО 2 ТИЙМ Ч НАЙДВАРТАЙ УЛС БИШ
2019-01-24
куцоо та 2:
Крилээрээ ч бтчччихэж чадахгүй, уншсан юмгүй, хоосон толгойнууд. Тэнэгээ монгол даяар бүү гайхуулаач
Zochin:
Ene oros orniig muuldag novsh! Ameriktaa ochij golog bol ali esvel hujaadaa ochij bool bol!
irgen:
chi hol ochij huz