Ерөнхийлөгчийн дараагийн саналыг УИХ дахин хүлээж авах уу
2019-01-24

Байнгын үйл ажиллагаатай парламентын түүхэнд эрх баригч хүчин нь төрийг гацаасан үзэгдэл энэ парламентын үед гарлаа. УИХ-д нэг нам олонхийн суудал авбал төр, засаг тогтвортой байдаг гэсэн ойлголтыг ч үнэмлэхүй олонхи 65 суудалтай МАН халлаа.

Бүрэн эрхээ хэрэгжүүлээд дөнгөж нэг дэх жилдээ орохдоо Засгийн газраа огцруулж, дараагийн Засгийг байгуулсан.  Дараагийн он жилүүддээ эрх баригч хүчний эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл улам хурцдаж, намын хагарал төрийг хямрааж, парламентын үйл ажиллагааг гацааснаар үргэлжилж байна. Өнгөрсөн оноос хууль боловсруулах дээд байгууллага болох УИХ-ын даргыг огцруулахаар улайрч,  гишүүд УИХ-ын дарга чөлөөлдөг хуулийг ч баталлаа. УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлдөг хууль энэ сарын 25 буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхээс  ч өмнө УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж байгаа нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Зарим нь УИХ-ын даргыг  чөлөөлөхтэй зэрэгцээд өөрсдөө  орны суудалд нь горилж, санаархаж байгаа амбицаа ч дарж чадахгүй явна.

Ийнхүү УИХ гацаанаасаа гаралгүйгээр энэ намрын чуулган хугацааг дуусгавар болгох гэж байгаа. Эрх мэдэлтнүүд  халдашгүй бүрэн эрхээрээ юу ч өөрчилж чадах ч, цаг хугацааг зогсоож, гацааж чадахгүй нь гашуун үнэн болоод байна. Энэ намрын чуулганаар уламжлал ёсоор хуулийн хугацаатай улсын төсвийг баталсан. Харин бусад асуудлууд чуулганы хуралдаан гацсантай зэрэгцээд хэлэлцэх асуудлаас хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Уг энэ намрын чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээс гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,  Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэсэн чухад чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр баталсан байлаа. Тиймээс  чуулган гацаж, хойшлох нь бүү хэл цаг сунган хуралдах улс төр, эдийн засгийн, төрийн институцитэй холбоотой асуудал дээр ухаан зарж ажиллах байсан хэдий ч өнөөдрийн улстөрчид “мөнхийн эрх ашиг”- хэмээх бичигдээгүй бүрэн эрхээ нэн тэргүүнд тавилаа.

Ерөнхийлөгч өөрийн санаалчилсан “УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх тухай” заалт бүхий УИХ-ын тухай хуульдаа хориг тавихгүй гэдгээ УИХ-д уламжлаад байгаа. Цаашлаад УИХ-ын намрын чуулганы хугацаа сунган хуралдуулах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Манай улс парламентат засаглалтай. Гэхдээ хууль санаачлах эрх бүхий 78 субъектын нэг нь Ерөнхийлөгч. Цаашлаад хуульд хориг тавих ганцхан эрх Ерөнхийлөгчид хадгалагддаг.

Өнөөдрийн тухай Ерөнхийлөгч энэ бүх эрхээ эдэлж байгаагаас гадна эрх баригчдын хагарлыг эрх мэдлийнхээ хүрээнд өөрт тустайгаар үйлчлүүлж байгаа эрхэм.  Тиймээс ч ҮАБЗ-ийн тэргүүн, бүрэлдэхүүнийхээ нэгнийх нь бүрэн эрхэд хуулиар  “халдаж”, УИХ-ын гишүүдийнх нь олонхийн саналаар чөлөөлдөг болгоод байна.

Цааш үргэлжлүүлэн, намрын чуулганы хугацааг сунган хуралдуулах саналыг ч хүргүүллээ. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудал, басхүү парламентат засаглал улсын, УИХ-ын даргаа чуулганаа сар гаруй гацаачаад Төрийн тэргүүний саналыг хүлээж авахгүй буцаах үндэслэлгүй. Эрх ашиг, автор булаацалддаг төрийн түшээдэд Ерөнхийлөгчийн саналыг үндэслэж, намрын чуулганы хугацааг сунган хуралдуулах УИХ-ын дарга захирамжлах нь мөн л таатай санагдахгүй байгаа биз.

Ийнхүү УИХ-ын даргаа огцруулахыг шаардаж, зарим нь авч үлдэхээр хамгаалж байсан өнгөрсөн өдрүүдэд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн  хагаралдаж, гацсан УИХ-д зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн, Ерөнийлөгчийн засаглалтай болно гэсэн үг биш шүү. Эндүүрэв эрхэм Төрийн тэргүүн ээ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
erenhiilegchiin taliig barimtalna::
erenhiilegch yamarch baisan muu zasaglaltai baihiig hyseegyi ee!!zeb l bodlogo baina!
2019-01-26
ӨӨ ЯАХАВ ЯАХАВ ЭНЭ ОЛОН НАМ, ЭНЭ ОЛОН УЛС ТӨРЧ СДА НАР БАЙЛАА АМЬДРАЛ САЙЖИРЧ ХАРАГДААЧ ЯАДАЖ ЦӨӨХӨН ХҮН ИДЭЖ ЦӨӨХӨН ЭТГЭЭДҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БИЗ.ТИЙМ БОЛОХООР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ТОГТТОСОН Ч ЯАДГИЙН ГОМДЛОО ЦӨХӨРЛӨӨ ОДОО ЦӨХӨРСӨН БОЛОХООР ЯАХ ЁСТОЙ ТЭР НЬ Л БОЛНО ДОО
2019-01-25
зочин:
Баттулга, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар ерөөсөө л ерөнхийлөгчийн засаглал руу хөтөлж байна. Болгоомжлоорой хүмүүс ээ
2019-01-24
ИЙ ЯАСАН ИХ БАЛМАГДАА ВЭ? УЛС ОРНОО ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДААД ГАДНЫХАНД ЗАРЖ ГАНЦХАН ӨӨРӨӨ ХӨРӨНГӨЖСӨН ХУЛГАЙЧ НАРТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БУЙ ҮЙЛ ЯВЦАД ЮУНД НЬ САНДРААД ХАРААЖ ЗҮХНЭ ВЭ? ЧИ.МАНАН-ГИЙН МАФИЙН ГИШҮҮН ҮҮ? ЧИ. ЧАМТАЙ Ч БАС ККККККК
2019-01-24
Иргэн:
Хэрэв ерөнхийлөгчийн дараагийн саналыг хүлээж авах тухай асуудал бол хурал таслагсадад л хамааралтай гэж бодож байна?! Хурал тасалж танхайрагсадыг хөлд гэмгүй гишүүд сонгогсод хохирох ёсгүй?! Үхсэн эоэнцэгийнх нь хувьсгалт өөрчлөлт вэ?! Төр засгийн ажлыг шалтгаангүйгээр гацаачихаад түүнийгээ гоё нэрийн дор халхавчлах санаатай байгаа нь инээдтэйшдээ?! Нэг цагт эргэж шүүгдэх цаг нь ирнээ?! УИХ цагтаа завсарлаж гишүүд тойрогтоо ажилоах ёстой?!