Б.Энх-Амгалан:Шагнал, урамшууллыг нь нэмвэл төрийн алба руу шуурсан хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ
2019-01-24

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

 

-Шагнал, урамшууллыг нь нэмээд байвал төрийн алба руу шуурсан хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Төрийн албан цол зэргийг нэмж болохгүй. Төрийн албаны бүтэц данхайж байна. МИАТ 600 хүний орон тоотой, гэтэл 900 гаруй хүн ажиллаж байна гэдэг судалгаа байдаг. Төрийн албаны бүтцийг сайжруулъя гэлээ. Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүлэв. Дараагаар нь Төрийн байгууллагын ангилал, цол, зэргийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-Олон байгууллагаас санал ирж байгаа. Зарим гарцаагүй гэсэн саналыг нь оруулсан. Төрийн өндөр албан тушаалтны цалинтай холбоотой асуудал гарч ирээд, нийгэмдээ ч бас эвгүй харагдах юм. Германы канцлер буюу Ерөнхий сайд нь нэгдүгээр хүн байдаг гэж хэлдэг. УИХ өндөр албан тушаалтны зэрэг зиндаа ярьсаар байгаад хамаг цагаа авлаа гэж харах вий гэсэн болгоомжлол байдаг. Энэ асуудлуудыг маргаашийн чуулганаар оруулж, эцэслээд гаргамаар байна. Дээр нь Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэхээр байна гэлээ.

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Төрийн алба данхайсан гэдэг. Гэтэл байх ёстой яамд агентлагууд ажлаа шаардлагатай, чадвартай гүйцэтгэх орон тоогүй байгаа. Сангийн яам гэхэд бусад оронд 700 гаруй хүнтэй. Гэтэл манайх 100 гаруйхан хүнтэй. Боловсролын салбарын бодлогын салбар тавхан хүнтэй. Тиймээс манайх бодлогогүй болсон. Боловсролгүй, чадваргүй бодлого явагдаад байна. Ажлаа чадах хэмжээнд хүн байх ёстой. Одоогийн яамны ажилтнууд гүйцэтгэх ажил хийгээд л явж байгаагаас бодлого хийхгүй байна. Хэтэрхий популизм хийгээд яамны хүний тоог цөөлөөд байвал төр суларна. Бид төрийн албан хаагчдын дархлааг сайжруулсан. Гэтэл чадваргүй болсон хүчнийг шахчихсан байна. Цаашдаа сонгон шалгаруулахдаа мэргэжлийн ур чадварыг нь сайн харж үзээрэй.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Бид цаашдаа анхаарах зүйл байгаа. Монгол Улсын урт хугацааны төрийн бодлогыг бид боловсруулсан. Урт хугацааны бодлогодоо нийцүүлж, дунд хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг байхаар заасан.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-АТГ энэ тогтоолд алга. Хамгийн гол нь хууль, хяналтын байгууллага зөв бүтэцтэй, хүний нөөцөд тавих шаардлага нь өндөр байх ёстой. Ингэснээр төрийн үйлчилгээг хуулийн дагуу хүргэх боломж бүрдэнэ.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Төрийн алба цомхон байснаараа төрийн алба өөрөө дархлаатай болно. Төрийн алба гэхээсээ илүү 190 мянган хүнээс чинь үйлдвэрийн газруудад ажиллаж байгаа. Тэр цалинг адилхан хувийн хэвшил өгч байгаа. Төрийн албанд  орж байгаа хүмүүсийн анкет цалин бага мөртлөө маш их байдаг. Хувийн хэвшил цалин өндөр мөртлөө олдоггүй. Хүн ажилд авъя гэхээр ажиллах хүн олдоггүй гэдгийг аж ахуйн нэгжүүд хэлнэ. Гэтэл төрийн албанд орох хүмүүсийн анкет ширээ ширээ дүүрэн байна. Энэ ялгааг л би хэлээд байгаа юм.

 

Ийнхүү Төрийн албаны ангилал, цол зэргийг тогтоох төслийг хэлэлцэхээд холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энх-Амгалан гишүүн овоо залуу шиг санагдаж байгаа л даа, хэлж ярьж байгаа үн, баримталж байгаа үзлээрээ. Харин Энхболдын, "сонгуульд ялуулах жүжгийн сургагч"-аар ажилласан бичлэг нь гараад ирэхээр л итгэхэд бэрх болчлоо. Хүрэлсүхийн ЗГ-т ажиллах сайд нар тууштай үнэнч хүмүүс байх ёстой шүү!!!
2019-01-24
Axmad nisgegch:
Enx-Amgalan gishyyn ee dee mun tyyxiigeeree bna da yaj said xiine gej bodood bgan bol do, choiriin bogd mini!
2019-01-24
Зочин:
yag tiim
2019-01-24
ТӨРИЙН АЛБА БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИА ЯЛГАЖ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА ЭНЭ ЭНХАМГАЛАН?
2019-01-24
ЗОЧИН:
ТӨРИЙН АЛБАНД НАМ ДАМЖСАН МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙГ Л ШАЛГА МЭДЛЭГГУЙ ЮМНУУД НЬ ДАНДАА АХЛАХААС ДЭЭРГҮҮР ЗИНДААНД ОЧДОГ. ЗАЙГАА ТАВЬ.
2019-01-24
төрийн албан хаагч:
сургуулиа төгсөөд зохих журам, шалгуурын дагуу ажлаа сайн хийгээд явж байгаа ямар нэг нам, төрийн бус байгууллагад давхар харъяалагддагүй төрийн жинхэнэ албан хаагчид их бий. шат дамжсаар өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс ч байна. иймэрхүү төрд ажиллаж байгаагүй хүмүүсийн харалган бодлоор цалин нь олигтой нэмэгдэхгүй хэвээр байна. орон тоо ч дутуу байна. Даваасүрэн гишүүн л эхбиш төрд ажиллаж байсан тул зөв санал хэлж.
2019-01-24
Зочин:
yag tiim