Малайзын дараагийн ЭЗЭН ХААН удахгүй тодорно
2019-01-24

Малайзын хаан V Мухаммад энэ сарын эхээр өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ татгалзахаа мэдэгдсэн билээ.

 

 

Тэрбээр "эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид төрийн ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон" хэмээн тайлбарласан юм. Малайз хаант засаглалтай улс боловч тус улсын бүрдүүлдэг есөн мужийн  язгууртнууд таван жилийн хугацаатай ээлжилж, хаан ширээнд залардаг уламжлалтай. 

 

Албаныхан дараагийн эзэн хааныг тодруулахаар нууц санал хураалт явуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.  Шинэ хаан энэ сарын 31-нд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох магадлалтай гэнэ. 

 

V Мухаммад өнгөрсөн 2016 оны тавдугаар сард хаан ширээнд заларч байв. Хааныг ямар өвчин туссан эсэх талаарх мэдээллийг албаныхан ихээхэн нууцалсан аж.

 

Хаан сар гаруйн өмнө 2015 оны "Москвагийн мисс"-ээр тодорч байсан Оксана Воеводина гэх 25 настай бүсгүйтэй нууцаар гэрлэсэн билээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москвагийн ойролцоох Барвиха хотхонд зохион байгуулагджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
bi:
ta nar odoo yu l bicheed bdiim de. end 2015 ond haan bolson genguutee bus yag hajuud ni yurunhii saidaa zemlew geed bagaasaa haan shireeg barisan geed awaa hayatsan bh yum.
2019-01-25