Трамп: Ким Чен Уны захиа надад их таалагдлаа
2019-01-24

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны "баруун гар" гэгддэг эрх баригч "Хөдөлмөрийн нам"-ын Төв хорооны дэд дарга Ким Ён Чоль өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Вашингтон хотноо айлчлал хийсэн билээ.

 

 

Сайд, Ерөнхийлөгч Трампт бараалхах үеэрээ Пхеньянаас илгээсэн залуу удирдагчийнхаа захиаг гардуулан өгсөн юм.

 

Энэхүү айлчлалын гол зорилго бол ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалтыг товлох байв.

 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Трамп хүндэт зочноосоо хүлээн авсан захианыхаа талаар нийтэд танилцуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр уг захианд ихээхэн "сэтгэл хангалуун" буйгаа мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. 

 

Цагаан ордны тэргүүн "Би Ким Чен Унтай хурдан уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Хоёр талын уулзалтыг үр дүнтэй болгохыг их хүсч байна" гэж уламжлав.

 

2019 оны хамгийн чухал уулзалтаар нэрлэгдээд буй ТРАМП-КИМ нарын уулзалтыг Вьетнамын эрх баригчид Ханой хотноо зохион байгуулах хүсэлтээ Вашингтон, Пхеньян руу илгээгээд буй юм.

 

Анхны уулзалт Сингапурт амжилттай зохион байгуулдагдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин