Жорж Сорос: Си дарга бол чөлөөт нийгмийн хамгийн аюултай дайсан
2019-01-25

Америкийн тэрбумтан Жорж Сорос өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийг хурцаар шүүмжилсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбумтан эр өдгөө Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн Эдийн Засгийн чуулга уулзалтад оролцож буй юм.

 

Тэрбээр оройн зоогийн үеэр "Үнэнийг хэлэхэд Си Зиньпин бол чөлөөт нийгмийн хамгийн аюултай дайсан" гэж хэлжээ.

 

Сорос үргэлжлүүлэн "Хятадын эрх баригчид хиймэл оюун ухаанаар иргэдээ чагнаж, тагнадаг. Тэд үргэлж ард түмнийхээ дуу хоолойг боодог. Хэрвээ нийгмийн онооны системийг нэвтрүүлбэл тэрбээр иргэдээ бүрэн хяналтадаа авна. Энэ улс зөвхөн авторитар дэглэмтэй улс. Өнөө үед энэ улс дэлхийн хамгийн нөлөө бүхий, хүчирхэг улс болоод буй. Энэ бүх давуу тал нь Си даргыг чөлөөт ертөнцийн хамгийн аюултай дайсан болголоо" хэмээв. 

 

Мөн тэрбумтан эр олон улсад хандан БНХАУ-ын "ZTE", "Huawei" зэрэг компаниудаас "5G" технологийг худалдаж авахгүй байхыг уриаллаа.

 

Учир нь эдгээр компаниуд Засгийн газартайгаа нягт холбоотой ажилладаг ба гадаадын орнуудад тагнуул хийж, удирдлагууддаа "давуу мэдээлэл дамжуулдаг" гэжээ. 

 

АНУ, БНХАУ-ын дунд үүсээд буй худалдааны дайн өдгөө хоёр жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэрбумтан эр мөн уг дайнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сул дорой байна гэж хурцаар шүүмжилжээ.

 

"Ерөнхийлөгч Трамп Хятадтай худалдааны дайн хийж буй мөртлөө гол холбоотнуудтайгаа зөрчилдөж, ашиггүй байдлыг бий болгож байна" гэж Сорос мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УХААНТАЙ ХҮНИЙ ҮНЭН ҮГ. ХУЖАА БОЛ ХҮНИЙХЭЭ ОЛОНД ХӨГЖИЖ БГАА. 1 ТЭРБУМ 300 САЯ ХҮНИЙ ДОТОР АЖИЛ ХИЙХГҮЙ БОЛ АМЬДРАХ АРГА БХГҮЙ. ЭСВЭЛ ХҮН ХУЛХИДАЖ АМЬДАРНА, ЭСВЭЛ АЖЛАА АЛДАХГҮЙ ЗУУРАЛДАЖ АМЬДАРНА.
2019-01-28
Иргэн:
Хятад улс нүдэн дээр хөгжиж, ард иргэдийнх нь амьдрал сайжирч байна. Бусдын хэрэгт хошуу дүрдэг энэ балай Сорос гээч хэнд хэрэгтэй юм. Мөнгөний шуналтан, ханаж цадахаа ч мэдэхгүй.
2019-01-26
Зочин:
Ёстой үнэн үг,ZTE,HUAWEI бол Хятадын тагнуулын тагнуулын багаж технологи шүү дээ
2019-01-25
АНУ үймүүлээд араас нь Сорос орж ирээд мөнгө хийнэ гэж байгаамдаа
2019-01-25
зочин:
ҮНЭН ХЭЛСЭН БНА. МАНАЙХАН ZTE, HUAWEI-Г БИТГИЙ ОРУУЛААЧЭЭ.
2019-01-25
Энэ Жорж Сорос гэж дэлхийн энд тэнд очоод ар дтүмнийг нь хооронд нь алалцуулаад яваад бдаг лалар гэж бгаа юмдаа. Монголд ирвэл амбаардаад хөөгөөд явуул
2019-01-25