Венеусэл дэх АНУ-ын Элчин сайдын яам ХААГДЖЭЭ
2019-01-25

Венеусэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, ард түмнээ боолчилж буй Николас Мадурод хариуцлага тооцохыг иргэдээсээ хүсээд буй юм.

 

 

Уг мэдэгдлийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Венеусэлийн хууль ёсны Ерөнхийлөгч бол Хуан Гуайдо" гэж хүлээн зөвшөөрч, баяр хүргэжээ.

 

Хуан Гуайдог төрийн эргэлт хийхийг санаархаж, уг хууль бус ажиллагааг АНУ-ын Засаг захиргаа санхүүжүүлж байна гэж Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэж, АНУ-тай тогтоосон дипломат харилцаагаа цуцалж, 72 цагийн дотор Элчин сайдыг нь газар нутгийг нь чөлөөлөхийг шаардсан юм.

 

Харин Трамп Венеусэлээс Элчин сайдаа эргүүлэн татах сонирхолгүй буйгаа илэрхийлснээс болж, хоёр улс зөрчилджээ.

 

Трампын дээрх хүсэлтийг үл тоон Венеусэлийн нийслэл Каракас хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яам хаалгаа барьсан гэнэ. "Элчин сайдын яамны цахим хуудаст заасан утасны дугаар нь холбогдох боломжгүй байгаа ба ямар нэгэн холбоо тогтоож чадахгүй байна" гэж Вашингтон мэдэгдэв. 

 

Эх сурвалжууд "Элчин сайдын яамны ойролцоо цагдаагийнхан хөл хорио тогтоосон" гэлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин