Малайзын ШИНЭ ЭЗЭН ХААН
2019-01-25

Малайзын хаан V Мухаммад энэ сарын эхээр эрүүл мэндийн шалтгаанаар цаашид хааны үүргийг гүйцэтгэж чадахгүй хэмээн мэдэгдэж, өөрийн хүсэлтээр суудлаасаа огцорсон билээ.

 

 

Хэсэг хугацаанд хаан ширээ хоосон байсан ба өчигдөр албаныхан нууц санал хураалт явуулж, дараагийн эзэн хааныг амжилттай тодруулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.

 

Малайз хаант засаглалтай улс боловч тус улсын бүрдүүлдэг есөн мужийн язгууртнууд таван жилийн хугацаатай ээлжилж, хаан ширээнд залардаг уламжлалтай. 

 

Шинэ эзэн хаанаар Султан Абдуллах Пананг тодорсон байна. Тэрбээр энэ сарын 31-нд Куала Лампур хотноо тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орно. Гэхдээ улсын гол гол шийдвэрийг эзэн хаан бус парламент гаргадаг юм. Эзэн хааны гол ажил томоохон арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцох билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин