SPS телевиз МБФХ-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-01-25

 

Спортын төрөлжсөн сувагт SPS телевиз, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Бодибилдинг фитнессийн спортыг сурталчлах, цар хүрээг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдсэн бөгөөд олон талт байдлаар хамтрах юм байна.

 

SPS телевизийг төлөөлөн ТУЗ-ын дарга Ц.Пүрэвжаргал, тус телевизийн Ерөнхий Продюсер Б.Ялалт МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхий шүүгч Г.Батзориг нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хоёр тал санамж бичгийг үйлдсэнээр 2019 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох “Mister Olympia Amateur Mongolia” олон улсын нэр хүнд бүхий тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллахаар болж байгаа юм.

 

 

SPS телевиз 2019 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр МБФХ-ноос зохион байгуулсан “Монголын Мистер 2019” 28 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулснаар хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

 

Shuud.mn
Сонин хачин