О.Баасанхүү: Ерөнхий сайд хуулиа хэлэлцүүлэхгүй, зугтаад байна
2019-01-25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ дээр ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг удаа дараа буцааж байгаа нь алт үйлдвэрлэгчид, холбоодын лоббитой холбоотой. Мөнгөтэй хүмүүс өөртөө зориулж, хуулийн лобби хийж байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв.

 

 

О.Баасанхүү “Байгалийн баялгийг ард түмэндээ өгнө гэж цээжээ дэлддэг. Тэгвэл баялгийн татвараа өсгөөд, татвараа ард түмэндээ өгөхгүй, өөр юугаар өгөх гээд байгаа юм бэ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх алтны таван хувийн татварыг 2.5 болгож багасгая гэсэн хууль өргөн барьж, батлуулах гэж байсан. УИХ-ын шударга гишүүд таны пиарт муугаар нөлөөлөх учраас таван хувиар нь байлга, таныг аваръя гэсэн чинь Ерөнхий сайд хуулиа хэлэлцүүлэхгүй, авч зугтаагаад байна. Үнэндээ бол таван хувиараа байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зөв л юм нэхээд байгаа юм биш үү.
2019-01-26
иргэн:
Баасанхүү чи Эрдэнэтийн 49-хувийг хулгай луйвраар авсаныг дэмжээд ард иргэдийг доромжлоод байсан тэрийгээ нэг тайлбарлах цаг болсон байх шүү.Хүрэлсүхийн ажилд чи зовоод яахав.Эрдэнэтээс УИХ-д сонгогдсоноо мартсанаа одоо санаж ард иргэдийн тѳлѳѳ дугараач Хурц ах чинь загнаад байна уу.
2019-01-25
Манай төрийн нүүр царай...байгаль дэлхий,гол мөрөн ширгэх,улс орон цөлжих,ядуурах эд нарын хэнд ч хамаагүй...алт,мөнгө л олж байвал...ядуу боловсролгүй иргэдийн сэтгэл зүй дээр тоглож буй Женко,Хүрэлсүх,Мөнхбаясгалан,З.Энхболд,Херо Баатар,Оюун-Эрдэнэ нарын үнэн нүүр царай...эрх ашиг...
2019-01-25
Энэ христчинг хөөж явуул зөндөө л зоолууллаа одоо болоо
2019-01-25
Zochin:
Ene neg Hurtsiin honinii honhoriin erguu Tulug bainga mongol uls eh orniihoo esreg ym yrij yavah ymdaa !!!!!!!!!
2019-01-25