Байлдагчид гар хүрсэн алба хаагчийг цагдан хорих санал хүргүүлсэн
2019-01-25

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Дорноговь аймгийн Зүүнбаян дахь эмнэлэгт байлдагч нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Улмаар мөрдөгч хуулинд заасны дагуу цогцсны гаднах үзлэг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

 

Мөрдөгчид хүний амь нас хохирсон хэрэг дээр хуулинд заасны дагуу цогцост үзлэг хийхдээ шинжээч, хүний эмчийг оролцуулах заалттай. Учир нь мөрдөгчөөс тусгай мэдлэг шаардсан тохиолдолд шинжээчийг оролцуулах шаардлагын хүрээнд хийгддэг ажил. Шинжээчийн оролцсон, цогцост хийсэн үзлэгээр биедээ ил харагдах гэмтэл шархгүй гэж бичигдсэн байна. Цахим хуудсанд тархсан биеийн хүрэн, улаан толбо, зулгаралтууд нь гадны нөлөөтэй үүссэн үү гэдгийг нягталж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж дахин үзлэг хийхээр болсон.

 

Тухайн өдөр цэргийн ангид болсон үйл явдлын талаар мэдүүлэг авч, шалгахад цэргийн алба хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн байдал тогтоогдсон. Энэ нь үхэлд нөлөөлсөн үү гэдгийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана. Цэргийн анги, байгууллагын дотоод дэг журам зөрчигдсөн. Үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан ротын захирагчид танилцуулсан. Улмаар зөрчилтэй байдлыг илрүүлэхээр цэргийн алба хаагчдыг гадна талбайд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэсэн тайлбар өгсөн. Энэ нь дүрс бичлэгт үлдсэн байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан. Ээлжийн ахлагчаас цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Энэ үйлдэл цэргийн алба хаагчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг нягталж шалгана” гэв.

 

Цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаагч нас барсан энэ үйлдэл дээр бусдыг санаатай алах, хүнийг алах гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт тавьсан байна. Мөн хэрэгт холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ээж:
Гар хүрэх гэж юуг хэлж байгаан болдоо илсэн юмуу.
2019-01-26
Bi:
Ene shuuh tsagdaagiihan arai yuma uchigdurhun l gadnii nuluugui gsn
2019-01-26
zochin:
hutsna biz alchaad bhad ard tumen teneg bish shu
2019-01-25
zochin:
aluurchniig buu urshuu
2019-01-25
zochin:
aluurchniig buu urshuu
2019-01-25
Зочин:
Ард түмнийг доромжилж ханахгүй юм аа!!!
2019-01-25
Тийм шүү:
Үнэхээр харамсаж баршгүй ингэж хүний үрсийг алах байсан бол яах гэж цэрэгт авдаг юм бэ Өөр газар эх эцэгтэйгээ ах дүүтэйгээ ажил хийж амар амьдрах эрх алга уу
2019-01-25
Зочин:
цэрэгт явуулсан эцэг эх ямар их харамсаж байгаа бол?
2019-01-25
цагдаа толгойгүй болсоны гай л болж бнаа
2019-01-25
юу ч үйлдэгдэж бно гэхдээ мөрдөгчидөө ингээд хамаг юмаа дэлгээд яриад улс төржөөд байхуу
2019-01-25
irgen:
Gantshan huntei l hariutslaga toots, ene bol BHY said
2019-01-25
Тийм шүү:
Үнэхээр харамсаж баршгүй ингэж хүний үрсийг алах байсан бол яах гэж цэрэгт авдаг юм бэ Өөр газар эх эцэгтэйгээ ах дүүтэйгээ ажил хийж амар амьдрах эрх алга уу
Зочин:
Цэрэгт явсан залуусын үхэл 1 биш олон удаагын давталттай үйлдэгдэж байгаа. Ийм байхад ямарч эцэг эх үр хүүхдээ цэрэгт явуулах хүсэл зориг байхгүй. Эх орноо хамгалахаар явсан гэж бодох уу үр хүүхдээ хэзээ үхэж гэж дуулдах бол гэсэн айдас хүүдэстэй байх уу. Энэ тал дээр доривтой арга хэмжээ авахгүй бол энхийн цагт залуус үхсээр байх уу?????
2019-01-25
зочин:
Юун санал хүргүүлсэн гэж.шууд л хэрэггарсан өдөр нь хорих ёстой биздээ.төрийн хувцасаар биеэ халхачихаад хуцаад бай та нар.
2019-01-25
Hurguuled bh uy baisii barij horiooch dandaal shalgaj bna tegj hurguulsen gj uymiig guiwuulaj bhii yachihsan tortei uls oron bee mongol...
2019-01-25
Уншигч:
Эр цэргийн алба хаахаар яваад эрдэнэт амиа алдчихсан байхад "гар хүрсэн" гэнэ үү??? Сүүлийн үед амь насыг нь санаатайгаар бүрэлгэчихсэн хэргийг ч өөрөө амиа хорлосон болгоод..Энэ цагдаа, прокурорынхон арай ч дээ?? Амьд явах баталгаа алга болж дээ!!
2019-01-25
hariutslaga huleeh hun bhguiee tseregt yavsnii hohi bolool duusna bugd naaduul chin ugaasaa l iim hench hariutslaga huleehgui
2019-01-25
цэрэгт угаасаа л цэрэг хүнийг нохой шиг байлгадагшдээ хоол нь гэж угаадас тэгээд байнга л дарга нар нь муу муухай бүхийл юмаа хийлгэнэ эрүүл саруул цэрэгт яваад эрэмдэг болоод ирсэн хүмүүс зөндөө байна, тэд одоо юу хийж амьдарч бга бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ олонд мэдэгдэж байгааньл 1 2 мэт боловчиг тэдний цаана эрүүл мэндээрээ хохирсон цэргүүд зөндөө байгаашдээ монголын хууль монголын төр монголын нийгэм үнэхээр өмхий юмаа
2019-01-25
Оргил:
Хүний сайхан үрийг амийг нь бүрэлгэчихээд яасан их зөөлрүүлж хэлж чадаж байна. Хөөрхий хүүг зодсон хүнийг шоронд хийх хэрэгтэй шүү.....
2019-01-25
Цэрэгт алба хаагаад хөлийнхөө 9 хурууг тайруулж хохирсон хүүгийн хэргийг бас дахин шалгаачээ.
2019-01-25
hariutslaga huleeh hun bhguiee tseregt yavsnii hohi bolool duusna bugd naaduul chin ugaasaa l iim hench hariutslaga huleehgui
Зочин:
Нямтайшир Номтбаяр Цагдаагийн гарыг Атгачихсан бн
2019-01-25
зочин:
"Гар хүрсэн" гэнэ үү? Яасан сайхан зөөлрүүлж ярьж байна вэ? Ядарсан үед нь хүч хэргэлэн, хэтрүүлэн зодож, амийг нь бзрэлгэсэн! гэж хэлвэл таарах байх шүү!
2019-01-25