УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татах тогтоол гарсан
2019-01-25
Гэрэл зургийг MPA.mn

 

ЖДҮХС-ийн зээл олголттой холбоотой хэрэг асуудал дээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

 

Уг зээл олголтод Төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзогүй нөхцөл байдал тогтоогдоод Улсын ерөнхий прокуророос УИХ-д дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьсан. УИХ-аас дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй юм байна гэж үзээд түдгэлзүүлээгүй аж.

 

Мөн прокуророос УИХ-ын таван гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Уг тогтоолтой хоёр гишүүн  танилцсан бол гурван гишүүний тогтоолыг танилцуулах ажиллагаа явагдсан ч хоёр гишүүн томилолттой, өвчтэй учраас танилцах боломжгүй  гэдэг асуудал тулгарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар мөрдөгч тогтоол гарсан даруйд тогтоолыг танилцуулж байцаалт авах хуулийн зохицуулалттай. Гэвч өнөөдрийг хүртэл гурван гишүүнд тогтоолыг танилцуулж чадаагүй байгаа аж.

 

Цахим хуудсаар ЖДҮХС-ий зээлтэй холбогдуулан УИХ-ын 43 гишүүн шалгагдаж байгаа гэх мэдээлэл тархсан. Үүнийг АТГ-аас үгүйсгэж, “43 гишүүн гэдэг худлаа тоо” хэмээлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Haldashgui darhan erheeree dalalgaj ard tumend ochih zeelig alban tushaal erh medleeree awchihaad huuliin baguullagig doromjlood alna hydana geed doromjlood yawah erh jduchin gishuuded baihgui shuu ard tumen yallana shuu.
2019-01-26
Иргэн:
УИХ даргаасаа эхлээд хулгайч, авилгачдын үүр уурхай болоо юу?
2019-01-26
Yallagdagchaar tatagdsan taban gishuuniig gushuunees ni ogtsruulaachee JDU GIIN MONGIIG NI YARALTAI TOLUUL
2019-01-25
Н:
Эх нь манж юм аа
2019-01-25
орсоо:
Энд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс хүнийг ямар их үзэн ядна вэ Яагаад ийм хэрцгий муухай сэтгэгдэл бичиж байна Монголчуудын зарим хэсэг нь үнэхээр оюуны хоосролд орсон байх. Монгол хүн чинь уужуу ухаантай бас хүлээцтэй байдаг Зарим залуучуудад энэ чанар үнэхээр байхгүй болжээ Миеэгомбо гэдэг хүн хятад хүн биш 1970 1980 онд Полийн дээд төгссөн хүмүүс энэ хүнийг сайн мэдэх байх Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ми овогт гээд хятад угсгаагаар бичээд байх юм Бодвол өөрсдөө хятад гаралтай хүмүүс болоод
2019-01-25
Иргэн:
Батзориг,ДамбаочирУндармаа, Солтан, энхболд нар уу
2019-01-25
Батзориг, солтан, дамбаочир, ундраа,
2019-01-25
Хэн хэн бэ? хэлээсэй , яагаад нэрийг нь нууцлаад байгаа юм бол доо?
2019-01-25