ТӨГСЦОГТ ба АНГУУЧ
2019-01-28

 

Монголын Холимог Тулааны Урлагийн Холбооноос зохион байгуулсан MFC тэмцээн өнгөрөгч амралтын өдрөөр /2019.01.26/ болж өндөрлөв. Тус тэмцээнд Монгол улсын 5 тамирчны эсрэг ОХУ болон Казахстан улсын 5 тамирчин туллаа. Тэмцээн дууссаны дараа сошиалд олон мянган дагагчтай гэдгээрээ “алдартай” Ангууч хочит Б.Баттөрийг жудаггүй үйлдэл гаргаж, булхайцсан ч мэх мэхэндээ гэгчээр ялагдал хүлээсэн хэмээх сэтгэгдэл хөвөрч байна.

 

 

Тулааны тэмцээнд дэвжээний шүүгч тэмцээн эхэлсэн дохио өгмөгч хоёр тамирчин бээлийгээ нийлүүлж нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлснээр тулаан эхэлдэг. Ангууч хочтой Б.Баттөр түүний өрсөлдөгч Казахстаны байлдааны самбын хоёр удаагийн аварга Кабдулла Али нарт дэвжээний шүүгч тэмцээний үеэрх анхааруулгыг танилцуулсан. Хонх дуугарч тулаан эхэлсэн. Казахстаны тамирчин хүндлэл үзүүлэн гаргаа сунгатал Ангууч өрсөлдөгч тамирчнаа гэнэдүүлэн шууд цохиод унагчихав. Гэсэн ч өрсөлдөгч нь хөлийг нь өчиж, Ангууч буулт хийснээр Казахстаны тамирчин Кабдулла Али тэмцээн эхлээд 20 секундын дотор цэвэр ялалт байгуулсан юм. Өрсөлдөгч тамирчиндаа хүндэтгэл үзүүлэлгүй гэнэдүүлж цохиж тулаанаа эхэлсэн энэ үйлдэлд тулаан сонирхогчид дургүйцлээ илэрхийлэн "Хүртэх ёстойгоо хүртлээ"... гэх сэтгэгдлүүд цуварсаар байгаа бол нөгөө хэсэг нь "Оросуудыг өмөөрлөө" хэмээн үг сөрж спорт сонирхогчид бас л хоёр хуваагдлаа. 

 

Тэмцээний дараагаар тулаанч Б.Баттөр өөрийн инстаграм хуудсандаа “Гэр бүл минь энэ бүхний ард ямар их хүч хөдөлмөр золиос байдгыг мэддэг учраас юу ч болсон ард минь зогсож дэмжиж байдаг. Миний өөртөө итгэх итгэл минь гайхамшгийг бүтээдэг. Удахгүй дэлхийн тавцанд уулзъя. Би чадна. Улам илүү хүчирхэгжиж байна” хэмээн бичжээ.

 

Ингэж сошиал “од” хэмээх Ангууч олон нийтийн шүүмжлэлд өртсөн тулаан Монголд өрнөсөн бол дэлхийн тавцанд МУГТ Н.Төгсцогт эх орныхоо нэрийг дахин дуурсгаж Дэлхийн аварга болсон үйл явдал дараа өдөр нь /2019.01.27/ өрнөв. Тэрбээр мэргэжлийн боксын IBO холбооны аварга болж элгэн түмнээ дахин баярлууллаа.

 

 

Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгуулсан юм. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргын бүсийн эзэн болсон билээ. Ийнхүү KING TUG мэргэжлийн замналынхаа 11 дэх ялалтыг байгуулав.

 

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байлцаж, түүнийг дэмжжээ.

 

Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа тулалдан 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Үүний дараагаар 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн.

 

Ийнхүү өнгөрөгч амралтын өдрүүд тулаанчдын тэсвэр тэвчээр эр зоригийг шалгасан, үзэгчдийн омогшил бас шүүмжлэлээр дүүрэн байлаа. Тамирчин хүн нөр их тэсвэр, тэвчээр гаргаж хэдэн сар жилээр бэлтгэл базаасны үр дүнд дэвжээнд гардаг. Тиймээс ялалт, ялагдал хоёуланд нь хамт байж, тэднийг дэмжих нь зүйтэй биз ээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тулааны спортод байж боломгүй бүдүүлэг ноцтой алдаа гаргасан жудаггүй нөхөр дахиад рингэнд гарах хэрэггүй. Ёстой новш юм даа муугаа мэдэхгүй.
2019-01-29
Ахмад хүн:
Ангууч гээд энэ бацаан жаахан далдгануур нөхөр байна лээ.Спортын хүн зоригтой шартай тэвчээртэй байдаг болохоос энд тэнд очоод хошуу амаа хөдөлгөөд далдганаад байхаар ийм л ялагдал хүлээдэг.
2019-01-29
gogo:
atsnii chini anguuch heniig hentei haritsuulaad bnaa kkkk
2019-01-28
hahaha haritsuulj ene ter. zaan hulgana 2 iig l haritsuulah geed bga yumaa daa
2019-01-28
ha ha ha:
ha ha ha dalchignaj baij holgui boloh shahlaa
2019-01-28
dalchgar erguu golog:
hohi ni erguu golog
2019-01-28
Heniig hentei haritsuulaad baigaa ym bee anguuch iig king tug tei yu hha bolildoo delhiin huniig
2019-01-28
Ангуучид багш нь өрсөлдөгчөө хүндэтгэхийг заагаагүй эсвэл заасныг нь тэр сураагүй бололтой. Хаа газар бэлтгэл дээр нэг иймэрхүү далдгар нөхөр байдаг. Удаан хичээллээд эхлэхээр гайгүй болчихно л доо. Дараагийн тулаанд нь амжилт
2019-01-28
Ямар нэг спортын төрлөөр хоорондоо өрсөлдөгчид гэдэг нь хэн нэгнээ ялахдаа гол нь биш тухайн спортынхоо гайхамшигт мөн чанар,гоо сайханыг өөрсдийнхөө сурсан чадварынхаа хэмжээнд гарган өрсөлдөж олныг гайхшаруулсан хамтрагчид, ами амидралаа зориулан хөгжүүлхээр зүтгэгсэд. тиймээс би биеэ хайрлан хүндлэ.
2019-01-28
Зөв бич:
"дуурайж" гэдэг юм.
2019-01-28
zochin:
Anguuch gj icheesei hohi ni
2019-01-28
Delhiid uzne ch gh shg gah gah 1 muu hasagt nam boolguulj bj yun delhii muruudtsun guluguu gu yu
2019-01-28
MONGOL:
Баттөр хир гэдгээ мэдэрсэн байх. намбатай, шударга байх хэрэгтэй. цаашаа яваад хэрэггүй байхаа. энэ чинь их спорт шүү дээ.
2019-01-28
fer:
Ингэж гэнэдүүлэх юм байж л байдагшд. Харин хэт яараад гэнэдлээ. Том аваргууд ч ингэдэг. Ангууч зоригтой байсн байна өө.
2019-01-28
Энэ залуу анхаасаа далдагнаж олонд танигдсан бэздээ. Нэг далчигнасан шоунд оролцож олон нийт үздэг сувгаар бараг секс хийх гэж оролдсон. Бас нэг шоунд оролцоод ялсан нь надтай хоолонд орох эрхээр шагнаж байна ч гэх шиг. Ёстой нээрээ бяруу болоогүй байж бухын баасаар баана гэдэг шиг элийрсэн бацаан байсан. Эргэн тойрны эргүү ац нар нь энэ бацааныг илүү хөөрөгдөж кинонд тоглуулж балайрсан. Одоо хүртэх ёстойгоо хүртэж
2019-01-28
zochin:
er hun shig judagtai bai anguuch gene uu teneg batsaan min bitgii ulsiin ner baastaad bai chadahgui bol boli
2019-01-28
Yos zui:
Yos zui algaa gej, muu gulugiin huliig ni huga mushgiagui n ih yum, unher ichguurtei yum bolje!
2019-01-28
mgl:
bolh yum boldgooroo l bolj shou bish
2019-01-28
далчгар хүүхэд өөрийгөө мэдэж аваа байлгүй.
2019-01-28
Юун ангууч амьсгаа зөвхөн монголдоо л гэдгээ харууллуу арчаагүй амьсгааг өшөө сайн хашрааж спорт гэж юу байдаг дэг жаяг гэж юу байдгийг мэдрүүлэх байсан юм
2019-01-28
хаха:
Янгууч Баттөр
2019-01-28
Сэтгүүлчээ:
Энэ мэдээ оруулсан сэтгүүлчид хэлэхэд И Ы хоёроо ялгаж алдаагүй зөв бичиж хэвших талаар дүрмээ сайн судлаарай тэгэхгүй бол хүн болгон дууриаж буруу бичдэг болж байна шүү
2019-01-28
Зөв бич:
"дуурайж" гэдэг юм.
Battor gej sarmagchin dalchignaj baij holgui boloh shahlaa daa. sport gej yu baidgiig uhaaraagui l sarmagchin bna daa.
2019-01-28