Хятадын нэрт хуульч, тэмцэгч Ван Куанзаныг яллажээ
2019-01-28

 

БНХАУ-ын эрх баригчид хүний эрхийн хуульч, тэмцэгч  Ван Куанзаныг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, төрийг үймүүлсэн хэмээн буруутгаж, 4.5 жилийн ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Түүнийг ялласан гэж өнөөдөр Тианжины шүүхээс мэдэгдсэн байна. 

 

Шүүх хурал хаалттай болсон ба шүүхийн танхим руу иргэд, гадаадын хүний эрхийн төлөөлөгчид болон хэвлэлийнхнийг ойртуулалгүй, цагдаагийнхан хөл хорио тогтоосон байжээ. 

 

Цагдаагийнхан 2015 онд 200 гаруй хуульч, хүний эрхийн тэмцэгчдийг хоморголон баривчилсан юм. Тэдний нэг нь Ван Куанзан билээ. Мөн өнөөг хүртэл баривчилгаа үргэлжиж, ойр дотны хүмүүсийг нь  тагнаж, чагнадаг гэнэ.  Ван Куанзан  шүүхээс өмгөөлөгч авахыг түдгэлзүүлжээ. 

 

Шинэ оны өмнө Ван Куанзан тэргүүтэй хуульчдын гэргий нар эсэргүүцлээ илэрхийлэн төв талбайдаа үсээ хуссан юм.

 

Тэд 2015 оноос хойш нөхрүүдтэйгээ уулзаагүй бөгөөд уулзах хүсэлт гаргасан ч байнга татгалзсан хариу авдаг гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин