УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжсэнгүй
2019-01-29

11:40 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх нууц санал хураалт явууллаа. Санал хураалтын дүнгийн талаар тооллогын комиссын дарга Д.Хаянхярваа танилцуулав. 

 

Байнгын хорооны хуралдаанд 17 гишүүн оролцсоноос чөлөөлөхийг дэмжсэн 8, дэмжээгүй 8, хүчингүй нэг саналын хуудас гарсан байна. 

 

Ингээд байнгын хорооны нууц санал хураалтын тооллогын комиссын тогтоолыг баталлаа. УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжих боломжгүй гэсэн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо гаргалаа. 

 

Одоо 11:00 цагаас УИХ-ын чуулган хуралдана. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо түр завсарлаад, 15:00 цагт хуралдахаар болов. 

 

                                     УИХ-ын даргыг чөлөөлөх нууц санал хураалт явуулав

 

10:30 цаг:

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Дараагаар нь санал хураалт явуулахад гишүүн О.Баасанхүү "Илээр санал хураая" г:эсэн горимын санал гаргав. Харин хуулиндаа нууцаар санал хураах заалттай гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тайлбарлалаа. 

 

Ингээд цаасаар, нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжив. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссыг байгуулж, Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Н.Цэрэнбат нарыг бүрэлдэхүүнд нь багтаав. Тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа, нарийн бичгийн даргаар Н.Цэрэнбат томилогджээ. Тооллогын комиссынхон санал хураалтын журмыг танилцуулав. 

 

Ингээд санал хураалт явагдаж байна. 

 

                          О.Баасанхүү: Төрөөр тоглохоо боль, Л.Оюун-Эрдэнэ ээ

 

10:12 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-Би шударга ёс ярих талаар МАН-аас ичиж байна. МАНАН-г нураана гэж үлгэр домгийн зүйл яриад байна. Энэ хүнийг шүүх, хуулийн байгууллага буруутайг нь тогтоогоогүй. "60 тэрбум"-ын схемийг У.Хүрэлсүх дарга үзээд "Энэ их сайн схем байна" гэж хэлсэн гэсэн. Тэгвэл үүнийг У.Хүрэлсүх даргаас тогтоолгохоор явах байх. 

 

МАНАН гэж яривал С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт Л.Болдоос эхлээд бүгд сайд байсан. Өнөөдөр Монголын төрд ноён нуруутай, тулхтай төрийн зүтгэлтэн үгүйлэгдэж байна. Манай намын дарга "Ард түмний итгэлийг алдахаас айж байна" гэж хэлдэг. Манай нам ард түмний итгэлийг алдчихсан. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-"60 тэрбум"-аар дотор нь байсан гээд яриад байх юм. Та нар 2017 онд "60 тэрбум"-ийг өмгөөлж, хамгаалаад л явж байсан шүү  дээ. Одоо энэ жүжгээ боль. Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарыг АТГ зовоож байгаа юм билээ. 

 

Төрөөр тоглохоо боль, Оюун-Эрдэнэ ээ. Чи төрөөр хоёр удаа тоглож байгаа шүү. Залуу хүн байж битгий бусдын гар хөл боль. Би Х.Баттулгыг, Н.Алтанхуягийг ядарч явах нь тусалж явсан. 

 

М.Энхболд: Ор үндэсгүй зүйл ярьж, шударга бус, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй хэрэг гэж үзэж байгаа. 

10:00 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-УИХ-ын даргыг огцруулах шаардлага хуулийн дагуу гэж үзэж байна уу, эсвэл хууль батлагдсан болохоор хуулийн дагуу гэж үзэж байна уу?

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-Бид хуульд заасан үндэслэлээр "өөрөө чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзсэн. Харин УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэн. Тиймээс ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлах ёстой гэж М.Энхболд дарга үзээд, хууль санаачилж баталсан. 

 

Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд Сингапурын компанид шилжвэл ноцтой асуудал үүснэ. Үүнээс бид хамтдаа сэрэмжлэх хэрэгтэй. 

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

-"Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьчиллаа гэж сонгуулийн сурталчилгаа өндөрлөсөн байсан өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарласан. Тиймээс тухайн үеийн сонгуулийн штабын дарга С.Батболдод энэ хуулийн дагуу явагдаж уу гэдгийг  хянах үүргийг намын даргын хувьд өгсөн. Хэн  нэгийг буруутгахын тулд юуг ч хамаагүй худлаа ярьж болно гэдгээ төрд ажиллаж байгаа хүмүүс болих хэрэгтэй. "Эрдэнэт"-ын 49 хувийн тухайд ажлын хэсэг ажиллаж байгаа. Засгий газар өөрсдийн тогтоолоо хэрэгжүүлэхээр ажиллахгүй байгаа юм билээ. 

 

Сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг надтай холбож байна.  Шөнө орой манай орон гэрээр очиж уулзсан гэж ор үндэсгүй зүйл ярьж, шударга бус, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй хэрэг гэж үзэж байгаа. 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Аливаа нэг хуулийн үндэслэлээр бус бүрхэг асуудлаар огцруулах асуудлыг оруулж ирж байна. Энэ нь цаашдаа төрийн дархлаатай холбоотой. Хэсэг гишүүдэд, олонхид таалагдаагүй бол гарын үсэг цуглуулж огцруулах зүйл руу орж байна. Би үүнийг маш буруу зүйл гэж үзэж байна. Би МАН-д харамсаж байна. Бүгд бүлх залгисан. Парламентынхаа хувь заяаны тухай ярьж байж ийм арчаагүй байж болохгүй. Парламентын түүхэнд хар толбо үлдээснээ өөрсдөө хариуцлага хүлээгээрэй. 

 

                   УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ

 

09:30 цаг:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах тухай,  УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах, зардал батлах тухай, ТАЗ-ны орон тооны зөвлөхийг томилох, чөлөөлөх зэрэг 10 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд, бусдыг нь дараа хэлэлцүүлвэл ямар вэ. МАНАН бүлгийнхэн хуйвалдаанд болчихлоо гээд гүтгүүлэхэд бэлэн байна. Шаардаж байгаа таван гишүүн өлсгөлөн зарлана гэж байна. Бид гишүүдийнхээ амь насыг хамгаалъя" хэмээн горимын санал гаргалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-Эхлээд эхний асуудлаа хэлэлцээд 10.00 цагт чуулганы хуралдаан эхэлнэ. Дараагаар нь 15:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. Хуралдаандаа идэвхтэй оролцоорой хэмээн анхааруулав. 

 

Ингээд хэлэлцэх асуудлаа батлаад УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Тэ1үүдээ бүгд огцорч, зайл. Монголын төр та нараар дутахгүй
2019-01-30
Ene Baasanhuu gej unen ch dur isgesen balia nosh dandaa shal ur ashiggui hutsaj baih um. Humsaa nuusan daisnii tsereg..
2019-01-29
zochin:
ene baasankhuu zugeer l khurtsiinkhaa bugsiig l doloogood yavna biz, Mi giin akh duu khurgen beruud bugd l darga bolj Turiin albiig turliin bolgoson khun chin ene ul butekh amitan mun shuu dee
2019-01-29
зочин:
Баасанхүү пиздаа М.Энхболдыг өмөөрөөд МАНАН-таад байхын Энэ христчэн нөхрийг төрөөс зайлуул Эрдэнэтийхэн энэ тэнэг хүнээ эргүүлэн татаж аваа
2019-01-29
хүннү:
Энхболд огцрохгүй нь тодорхой боллоо.
2019-01-29
Werty:
Sda buulgaj diilehgui uym bna daa
2019-01-29
Zochin:
Toriin albiig zarj bolno. Mongotei hun durtai alba aa Sandiud burtguuleed Mi .Enhboldoir batalgaajuulaad ajildaa orj bolno Geh met shineer ih hural huuliudaa batalchihsan n deer ym
2019-01-29
Baas sheesenhvv gj daldaisan lalar 2020onoos hoish uhdel bolnoo.
2019-01-29
М:
Зальтаи нөхөр элбэгтэи яваач
2019-01-29
Ичиж байн, зүгээр зайлаад шалгуулаад, цэвэр юм бол дахиад сонгогдоод гараад ирээч гүргэргомбоо
2019-01-29
Иргэн:
Далчиганаж дэлчигнэдэггүй зөв бодол сэтгэхүйтэй гишүүд олон байнаа?! Нэгдсэн чуулган дээр энэ эрчээ бүү алдаасай?! Ингэснээр төр тогтвортой байх нөхцөл бүрдэнээ?! 60-н тэрбум бол гэмт хэрэг биш, харин ЖДҮ бол онц ноцтой бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгшдээ?!
2019-01-29
Иргэн:
Далчиганаж дэлчигнэдэггүй зөв бодол сэтгэхүйтэй гишүүд олон байнаа?! Нэгдсэн чуулган дээр энэ эрчээ бүү алдаасай?! Ингэснээр төр тогтвортой байх нөхцөл бүрдэнээ?! 60-н тэрбум бол гэмт хэрэг биш, харин ЖДҮ бол онц ноцтой бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгшдээ?!
2019-01-29
Иргэн:
Далчиганаж дэлчигнэдэггүй зөв бодол сэтгэхүйтэй гишүүд олон байнаа?! Нэгдсэн чуулган дээр энэ эрчээ бүү алдаасай?! Ингэснээр төр тогтвортой байх нөхцөл бүрдэнээ?! 60-н тэрбум бол гэмт хэрэг биш, харин ЖДҮ бол онц ноцтой бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгшдээ?!
2019-01-29
аргагүй л зөөлөн хүн юмдаа
2019-01-29
М:
Зальтаи нөхөр элбэгтэи яваач
zochin:
Xayanhyarbaad helie bitgii huts chi zasag ogtsruulna gd ehlee biz de
2019-01-29