Жон Болтон санамсаргүйгээр нууц тэмдэглэлээ сэтгүүлчдэд харуулжээ
2019-01-29

АНУ-ын Засгийн газар өчигдөр Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанид эдийн засгийн хориг тавихаас гадна 7 тэрбум ам.долларын хөрөнгийг нь битүүмжлэхээр болсон юм. 

 

 

Хориг арга хэмжээний талаар АНУ-ын Сангийн яам болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нар хамтарсан хэвлэлийн үеэр нийтэд дуулгасан аж.

 

Тэгвэл энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн нэгэн нууц зурвасыг хэвлэлийнхэн "овоо хараандаа" буулгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Болтон тэмдэглэлдээ “Afghanistan->Welcome the Talks. 5,000 troops to Colombia" буюу Афганистан-> яриа хэлэлцээр хийхэд бэлэн. 5,000 цэрэг Колумби руу илгээх" гэж бичсэн байжээ. 

 

Тэрбээр саяхан Афганистаны Засгийн газрыг алан хядах "Талибан" бүлэглэлтэй амжилттай хэлэлцээр хийсэн гэж зарласан юм.

 

Харин АНУ, Колумби руу цэрэг илгээх тэмдэглэл ШИНЭ, СОДОН байгааг тус нууц тэмдэглэлийг твиттер хуудаст байршуулсан Рао Комар онцлов. 

 

Энэхүү тэмдэглэлийн талаар Цагаан ордны хэвлэлийн алба "Мадурогийн дэглэмийн унагаахын тулд АНУ бүхий л бололцоогоо ашиглах болно" гэж мэдэгджээ. 

 

"Мадурог төрөөс унагаахад АНУ зэвсэг, цэргийн хүчээ дайчлах төлөвлөгөөтэй юу?" гэх сэтгүүлчийн асуултад Цагаан ордон "Байж болох хувилбар юм" гэж хариулсан аж. 

 

Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласан ба түүний шийдвэрийг хүндэтгэж буйгаа Трамп мэдэгдэж, Николас Мадурог нэн даруй огцрохыг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин