Байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголыг хэлэлцэнэ
2019-01-30

Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдах хуваарьтай байна.

 

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

  • Ерөнхий хяналтын сонсгол /Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төлөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой/. 

 

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
  • Байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
  • Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай/;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон бусад тусгай сантай холбоотой үүссэн асуудлыг шалгах, эх үүсвэрийн зарцуулалтыг хянаж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/.

 

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

Shuud.mn
Сонин хачин