ИРАН: Нохойтойгоо олон нийтийн газраар явахыг хоригложээ
2019-01-30

Ираны нийслэл Тегеран хотноо иргэдийг нохойгоо хөтлөн олон нийтийн газраар явахыг хатуу хориглосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тегеран хотын Цагдаагийн дарга Хуссейн Рахими "Бид Прокурорын Ерөнхий газраас албан ёсоор зөвшөөрөл авч, олон нийтийн газар, цэцэрлэгт хүрээлэн орчмоор нохойтойгоо хамт явж буй иргэдийг торгохоор болсон" гэж уламжлав. 

 

Мөн дээрх хоригоос гадна автомашин жолоодож буй иргэн нохойгоо хажуудаа суулгахыг хатуу хориглосон байна. 

 

Young Journalists Club агентлаг "Энэ хориг амьтны эрх чөлөөг ноцтой зөрчиж байна" гэв. 

 

Иран улс 1979 оны исламын хувьсгалын дараахан нохойг албан ёсоор "гэрийн тэжээмэл амьтан" хэмээн үзэж, иргэдээ нохой худалдан авах, тэжээхийг зөвшөөрчээ. Ираны Исламын шашны тэргүүнүүд нохойг БУЗАР гэдэг. 

 

Соёлын яам таван жилийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр гэрийн тэжээмэл амьтдад хамаарах бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, хэвлэн нийтлэхийг хориглосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин