АНУ-д түүхэнд байгаагүй ХҮЙТЭН болж, онц байдал зарлажээ
2019-01-30

Америкийн зүүн өмнөд хэсэгт түүхэнд тохиогүй хүйтэн өвөл болж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Умар туйлын хүйтэн агаарын урсгал тус улсыг бүхэлд нь нөмрөн авсан" гэж Цаг уурын хүрээлэнгээс уламжлав. 

 

 

Зарим мужид 30 см хүртэл цас орж, агаарын температур Цельсийн хасах 23-40 хэм хүртэл хүйтэрчээ. 

 

Гэнэтийн байгалийн өөрчлөлт болон их цасны улмаас тус улсад хоёр хүн амиа алдаж, олон зуун өрхийн цахилгаан, дулаан доголдож, хөлдөж үхэх эрсдэл нүүрлэсэн гэж албаныхан мэдэгдэв. 

 

Хүйтний улмаас Висконсин, Мичиган, Иллинойс, мөн Алабама, Миссисиппи мужийн эрх баригчид төрийн зарим байгууллага, сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, ОНЦ БАЙДАЛ зарласан байна. 

 

 

Мөн эрх баригчид нөхцөл байдал хүнд байгаа эдгээр муж руу аврагчдыг илгээсэн гэнэ. Ойролцоогоор 55 сая иргэнд тусламж хэрэгтэй байна. 

 

Чикаго хотын захаар энэ долоо эцсээр Антарктидын зарим хэсгээс ч илүү ХҮЙТЭН болохыг цаг уурчид анхааруулж, иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Тус хотноо дулаацуулах байруудыг олноор нь байршуулж, цаг уурын өөрчлөлтөөс амь насаа хамгаалахыг эрх баригчид ард түмэндээ уриаллаа. 

 

 

"Brookfield" амьтны хүрээлэн 85 жилийн дараа анх удаагаа хаалгаа барьжээ. АНУ даяар өнөөдрийн байдлаар 1,100 гаруй нислэгийг хүчингүй болгосон аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Mongolhuu:
Yvj heden tsaanii godon gutal zarii baiz hahaha
2019-02-01
Balairsan um bee. Manai tsas l bna
2019-01-30
зочин:
цас ороод ямар сайхан юм бэ.
2019-01-30
Ha ha:
Haana baigaa avragchid haana baigaa dulaan bair vee? End lav tiim yum haragdsangui. Surguuli 2 odor haaj huuhduud l gertee giyurch baina dag. Haanaasaa iim surtei medee bichdeg garuud vee???
2019-01-30