Ер бусын хүйтнээс өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ
2019-01-30

АНУ-д түүхэнд тохиогүй хүйтэн болж байна. Ийнхүү цаг агаар огцом хүйтэрсэн нь умар туйлын хүйтэн агаарын урсгалтай холбоотой гэнэ. Зарим хот, мужид онц байдал зарлажээ.  Тэгвэл энэхүү хүйтний үеэр амь нас, гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах зөвлөгөөг “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Зарим мужид 30 см хүртэл цас орж, агаарын температур Цельсийн хасах 23-40 хэм хүртэл хүйтрээд буй гэнэ. Тиймээс та хол аялалд гарах гэж буй автомашиныхаа сайтар тоноглож, ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

 

Алхам №2

 

 

Цас их орж буй учир эрхэм та хувийн бэлтгэлээ хангаж, хүрз зэргийг худалдан аваарай.

 

Алхам №3

 

 

Өмнө нь тохиож байгаагүй хүйтэн өвөл болж буй учир эртнээс ханиад, томууны эм худалдан авах хэрэгтэй.

 

Алхам №4

 

 

Хүйтний эрч чангарах эдгээр өдрүүдэд ихэнх сургууль, цэцэрлэг болон албан байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож буй. Тиймээс та аль болох гэрээсээ гарах хэрэггүй гэж зөвлөж байна.

 

Алхам №5

 

 

Камен зуухдаа шаардлагатай зүйлсийг эртнээс бэлдэх.

 

Алхам №6

 

 

Эрүүл, зөв хооллох хэрэгтэй. Учир нь ойрын өдрүүдэд цаг агаар муу учир түргэн тусламж зэрэг дуудлагын дагуу ирэхэд хугацаа алдах болно.

 

Алхам №7

 

 

Дээврийнхээ цасыг цэвэрлэхээ бүү мартаарай.

 

Алхам №8

 

 

Шаардлагатай үед хэрэглэх, сүлжээ сайн барьдаг утсаа бэлдэх хэрэгтэй.

 

Алхам №9

 

 

Телевиз болон радиогоор тогтмол цаг агаарын мэдээ хүлээн авч, шаардлагатай биш бол хол явах хэрэггүй.

 

Алхам №10

 

 

Хүйтний үеэр тог, цахилгаан, ус тасрах эрсдэлтэй учир хувийн бэлтгэлээ сайтар хангаарай.

 

Алхам №11

 

 

Тиймээс мод, нүүрс түлэх боломжтой зуухтай болоорой. Зуух дулаанаа сайн түгээхээс гадна цахилгаангүй хоол, цайгаа хийж, чанах боломжтой. Байгалийн гамшгийн хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй учир эрхэм та өөрийгөө болон гэр бүлийнхээ төлөө хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин