Орон нутгийн замд осол гарч 10 сартай хүүхэд энджээ
2019-01-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Хуурай-Ам” гэдэг газарт зам тээврийн осол болж /2019601630/ 10 сартай хүүхэд нас баржээ.

 

Тодруулбал Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 45 хүний суудалтай 8 зорчигчтой “Даевоо” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, иргэн Б-гийн эзэмшлийн “Соната-6” загварын 5 зорчигчтой /2 том хүн, 3 хүүхэд/ суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

 

Ослын улмаас Дорноговь аймгийн Айраг сумын харьяат иргэн Б /25 настай, эрэгтэй/, Д /25 настай, эмэгтэй/, М /4 настай, эмэгтэй/, Л /2 настай, эрэгтэй/ нар гэмтэж, иргэн Б-гийн хүү М /10 сартай, эрэгтэй/ нас баржээ.

 

Ослын тухай дуудлагыг 01.29-ний өдрийн 09:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж гэмтсэн иргэдийг Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин