336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөллөө
2019-01-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан билээ. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авлаа.

 

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон  бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байна.

 

Мөн нас барсан  хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогоор тэднийг  хууль хяналтын байгууллага  шалгаж байна.

 

Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт  албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо.

 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Shuud.mn
Сонин хачин
Сайд аа Өлзийбаяр яах вэ Харин цэргийн хөл хөлдөөх үед дэд хурандаа Баярааг хамгаалаад үлдсэн нь буруу байсан юм Энэ удаа Өлзийбаяр УБ т эцгийгээ сахиж байсан харин Баяраа хариуцлага алдсан
2019-03-06
P:
Nudeeree haraagui bj hudalaa unen shugij bgadl olon shan zaluusiin amidarlaar togloj bndaa хур Өлзийбаяр basl hohirogchshdee turuund ni basl hunii omnoos ene udaa bsl bgagui ta nar alj bhad ni Yu hiiged haraad bsiin bitgii ingej hudalaa hoorj bai
2019-02-01
Dondov:
Ulziibayar urid bas 350iin zahiragch bhdaa bas asuudald orood chuluulugduud janjin shtabt devsheed l ochsonshde odoo bas tom darga bolgoh uu
2019-01-31
Bata:
Choloolod ymar hereg bgaan
2019-01-31
Хайраар өсгөсөн хүүг харгисаар алсан яргачдыг хатуу цээрлүүл
2019-01-31
0:
хүний амь нас хохирсон байхад чи бүдүүлэг соёлгүй амьтан бэ чам шиг харгис хэрцгий арчаагүй эрийн сүвнүүд монголоор дүүрэн болжээ чи бол хачин мухай амьтан байгаалдаа
2019-01-31
ЗӨВ ТОМИЛГОО БИШ БАЙНА. ӨӨР ТОМИЛОХ ХҮН ОЛДООГҮЙ БОЛОВУУДАА
2019-01-31
Сүртэй юм бэ нэг хогийн гоожуур гүйж байгаад үхээ л биз Хятад халуун сав шиг хэврэг амьтай гөлөг
2019-01-31
0:
хүний амь нас хохирсон байхад чи бүдүүлэг соёлгүй амьтан бэ чам шиг харгис хэрцгий арчаагүй эрийн сүвнүүд монголоор дүүрэн болжээ чи бол хачин мухай амьтан байгаалдаа