Спикерийн суудлын төлөөх "марафон"-д хэн ялах вэ
2019-01-31

Эрх баригч хүчин УИХ-ын даргын томилгоог хийх гээд дотроо тохиролцоонд хүрч чадахгүй толхилцсоор байна. Толхилцох гэдэг ч үг МАН-д зөөлдөнө, нэгэнтээ хагаралдаж, бутралдаа, төрийг гацаасан улс төрийн хүчин. Байнгын үйл ажиллагаатай парламентын түүхэнд үнэмлэхүй олонхи суудалтай  эрх баригч хүчин нь төрийг 40 хоног гацаасан хар түүх МАН-ынх.  Өөрсдийн сонгон томилж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл  сойгоод ялагдал хүлээснийх нь дараагаар “яллаж”, спикерийн суудлаас нь өрсөлдөгч  улстөрчидтэй нь хамжин түлхэж, өөрсдөдөө зориулсан хууль батлан, чөлөөлсөн түүхийн бараан хуудас бас МАН-ынх.

 

УИХ-ын даргыг огцруулахаас зуны тэргүүн сараас өвлийн адаг сар хүртэл тэмцлээ гэж зарим гишүүд гавьяа байгуулсан аятай цээжээ өргөж, хоолойгоо шахаж, дуугаа өндөрсгөн ярьж байгаа. Харин энэ хугацаанд дараагийн УИХ-ын даргаар хэнийг томилох тохиролцоо, шийдэлдээ мөн хүрээгүй байжээ. УИХ-ын даргыг чөлөөлөөд 48 цаг өнгөрч байгаа ч өнөөх л 40 хоногийн турш огцруулахыг шаардаж байх хугацаанд яригдаж байсан дараагийн УИХ-ын даргад горилогчдын нэрсийн жагсаалт нэмэгдсэнээс  бус нэг хүн дээр эвлэлдэн, ойлголцоогүй байна.

 

УИХ-ын даргыг огцруулах шаардлагатай зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Дараагийн спикер” гэж нэг хэсэгтээ “цоллосон”. Гэхдээ Ж.Энхбаяр гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан хөнгөлөлттэй зээл авч, фермер эрхэлж байгаа зээлдэгчдийн нэгд зүй ёсоор багтсан.

 

Дараагийн гэх таамаглалд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэр дуулдаж байсан ч түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эсрэг фракц болох М.Энхболдын талынх гэдгээрээ Удирдах зөвлөлөөс  дэмжлэг авахааргүй байгаа.

 

Сүүлийн өдрүүдэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр жагсаалтад багтаад амжсан. Нэгэнтээ Засаг нь байтугай намынх нь рейтенг навс унасан энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын спикерийг танхимаасаа томилох нийгмийн шаардлага л лав байхгүй. Гэвч дараагийн спикерт томилогдох магадлалтай эрхмүүдийн дийлэнх нь түүний Засгийн танхимын дуулдаж байгаа.

 

УИХ-ын залуу гишүүдээс  дээрх эрхмүүдийн нэр гарч байгаа, гэхдээ өнөөдрийн тухайд Ж.Энхбаярын нэр горилогчдын нэрсийн  жагсаалтын дээгүүр явсаар байгаа юм.

 

Цаашлаад парламентын туршлагатай, ахмад гишүүдээс Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БХ-ын сайд Н.Энхболд нарын нэрс дуулдсан. Парламентын туршлага хуримтлуулах явцдаа аль аль нь алдаа, оноотой явж ирсэн. Зарим нь алдаа хувийнх нь намтраас хальж, төрийн түүхэнд  хүртэл тэмдэглэгдсэн. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль зассан гэх ҮХЦ-ийн дүгнэлтээр албан тушаалаасаа огцорч байсан.  Тиймээс ч хуульчид “Ц.Нямдорж дахин УИХ-ын даргаар сонгогдох эрхгүй” гэдгийг онцолж, ҮХЦ-ийн дүгнэлтээр үндэслэл болгож байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшигийн тухайд албан тушаалын төлөө намдаа бүлэглэл, фракц байгуулан тэмцэж явснаар улс төрийн туршлагаараа үлгэрлэсэн зүйлгүй гэсэн шүүмжлэл дагалдаж байгаа. Тэрбээр тухайн журмын хэсэг нөхөдтэйгээ хамтарн “Уламжлал, шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүрийг намдаа байгуулж,  сайдаас эхлээд албан тушаалд дэвшингүүтээ намжиж байсан.

 

БХБ-ын сайд Н.Энхболдын тухайд хариуцсан салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амиа алдаж, ар гэрийнхний гашуудал, армийн дэглэлтийг халахыг шаардсан нийгмийн бухимдал, эсэргүүцэл өнөө ч өрнөж, сайдаас хариуцлага нэхсээр байгаа. Энэ үед хувь улстөрч төрийн гурван өндөрлөгийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг, ҮАБЗ-ийн гишүүний, парламентыг тэргүүлэх амбиц байж болох ч, нийгмийн шүүмжлэл, эсэргүүцлийг эрхбиш нам нь мэдрэхгүй юм гэхэд мэдэж, зөвлөх хүмүүс байгаа байх.

 

Ийнхүү УИХ-ын даргад горилогчдын намтрын хуудас бараан түүхтэй хөвөрч байна. МАН-ын даргын дэвшүүлэх дараагийн УИХ-ын дарга хэн байхаас хамаарч төр гацаанаас гарах эсэх ч хамаарах юм. Харин 2020 он хаяанд ирж байгаа энэ үед хагаралдсан намын асуудал бидэнд падгүй, дараагийн сонголтдоо л анхаарах цаг.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энхбаяраас сүх, тулга хоёр айгаад дэвшүүлэхгүй дээ. энэ 2 оос тохой өндөр боловсролтой хүн л дээ. даанч ЖДҮ тэй холбогдсон нь тусгүй. эр хүн алдах юм даа.
2019-01-31
Зочин:
жадамбаа генералын хүүгийн өмнө гарах олигтой аавын хүү энэ дунд байхгүй л байна дааа тэр бусадтай адил ждү гээс авсанаа хүүлж ард олнооо шулаагүй ээээ тэр хэдэн цаасаараа нэг муу үхэрийн аж ахуй л эрхэлсэн юм билээ л иймд ж,энхбаяр болж байна ооо бусдыгаа л бодвол цэвэр хүн юм
2019-01-31
Зочин:
жадамбаа генералын хүүгийн өмнө гарах олигтой аавын хүү энэ дунд байхгүй л байна дааа тэр бусадтай адил ждү гээс авсанаа хүүлж ард олнооо шулаагүй ээээ тэр хэдэн цаасаараа нэг муу үхэрийн аж ахуй л эрхэлсэн юм билээ л иймд ж,энхбаяр болж байна ооо бусдыгаа л бодвол цэвэр хүн юм
2019-01-31
Зочин:
жадамбаа генералын хүүгийн өмнө гарах олигтой аавын хүү энэ дунд байхгүй л байна дааа тэр бусадтай адил ждү гээс авсанаа хүүлж ард олнооо шулаагүй ээээ тэр хэдэн цаасаараа нэг муу үхэрийн аж ахуй л эрхэлсэн юм билээ л иймд ж,энхбаяр болж байна ооо бусдыгаа л бодвол цэвэр хүн юм
2019-01-31
зочин:
27 дээрэмчингээс л биш бол өөр хэн ч яахав дээ
2019-01-31
Ц.НЯМДОРЖ гэж бас Л албан тушаал монго 2 - т нугасгуй дуртай овгон юм аа. энэ удаа би нэрээ татъя гээд хэлчих сэтгэл алга уу ганц удаа шдэ
2019-01-31
Унэн уг:
Компаний захирал монгоний амтанд орсон хумуусээс тор хол байхгуй бол мафигаас салахгуй шуу. Бямба цогт гэж рекетелж байж тосовт монго тавиулдаг туунийг нь компани нь хийдэг, хийсэн ажлдаа унийн зоруу гэж тосот монго тавиулж амташсан шудрага дур эсэгсэн этгээдуудийг зайлуул. Далд санаанд нь концесс зуудлэгдсэн муу аргад гаршсан хуурамч дипломтонгууд Монголыг туйвээж байгааг анхаараач. Одоо буур УИХ-ын даргад санаатай.
2019-01-31
Нямдорж тийм шудрага хүн мөнүү. Өөрийн эрх ашигийн төлөө ЖДҮ чдийг үхэтлээ хамгаалаад ичихгүй авч үлдсэнийг олон түмэн харсандаа!! Шудрага хүн мөн үү!!
2019-01-31
ard:
APDCHILSAN NAMIIG TUR BARIJ ARDIIN NAMIIG TSUUNH BAIHAD S.Baymbatsogtl surug huchnii duu hooloig gargaj namaa sain zangidaj baisan odoo tuunii huchiig zangarag uhaan nuh zuiliig ashiglah heregtei Hurelsuhed 2 hubaagdsan ardiin namiig terl ebend ni oruulj busadtai hel amaa ololtsoj chadna Hurelsuhiig ch humuus Baymbatsogtiig ih hurliin dargaar tabibal uneleh bolno
2019-01-31
Энэ Нямдорж чинь Батзандан, Оюунэрдэнэ гэх залуусыг Энхболдын эсрэг турхирсаар байгаад унагаж авсан нь өөрөө дарга болох гэсэн эцсийн зорилго шүүдээ!!! Нямдорж бол өөрийн эрх ашгийн төлөө чөтгөртөй ч нөхөрлөнө, найзыгаа ч хорлож дөнгөнө.ийм л хүн . Хурцын тодорхойлж хэлсэн нь маш үнэн. Одоо Хүрэлсүх, Баттулга хоёроос салахгүй дагаад байгаа гэсэн.
2019-01-31
М. Энхболдоо буцаагаад тавьж болийшд. 2020 оны сонголтоол зөв хийх шаардлага нэн тэргүүнд байнаа.
2019-01-31
балдан:
ц.мөнхоргил
2019-01-31
zochin:
JDU chin J.Enhbayarin ner ybj bhin.ard tumniig arai ingej doromjilj bolohgui bha
2019-01-31
Зочин:
Шударга хүнээс юундаа ингэтлээ айдаг болоо вэ монголчууд. Шударга үнэн юм хэлснийхээ төлөө Ц.Нямдорж ингэж адлагдаж явах гэж дээ. Нямкагаа дэмжиж байна
2019-01-31
БЯМБАЦОГТООР ЯАХ ЮМ:
Нэг муу явахгүй 2 нүүртэй хорчин коцессчин, луйварчин
2019-01-31
БЯМБАЦОГТООР ЯАХ ЮМ:
Нэг муу явахгүй 2 нүүртэй хорчин коцессчин, луйварчин
2019-01-31
Ө.ЭНХТҮВШИН ДЭЭР:
БЯМБАЦОГТ ИЧИЖ АМЬДАР НЭГ МУУ НАЙМААЧИН СҮГ Ш ДЭЭ
2019-01-31
БЯМБАЦОГТООР ЯАХ ЮМ:
Нэг муу явахгүй 2 нүүртэй хорчин коцессчин, луйварчин
БЯМБАЦОГТООР ЯАХ ЮМ:
Нэг муу явахгүй 2 нүүртэй хорчин коцессчин, луйварчин
энхтүвшин нь дээр дээ
2019-01-31
зочин:
Бямбацогтыг наад 37 чинь болгохгүй л дээ. угаасаа 2020 онд энэ нам навс унана
2019-01-31
Дагва:
Бямбацогт гишүүн Хүрэлсүх, Сайдад хань болж намаа зангидаж 2020 оны сонгуульд амжилттай оролцуулж ялалт байгуулж чадна гэж мөхөс би бодож байна.
2019-01-31
Дондог:
Бямбацогт буйртай тулгатай гишүүн л дээр байх даа
2019-01-31
Zochin:
ЖДҮЧИН ГИШҮҮДЭЭ ХАМГААЛСАН ТӨРИЙН БАЙНГЫН ХОРОО НЯМДОРЖ ДАРГАТАЙ ГИШҮҮД ХЭРЭГГҮЙ.Н.ЭНХБОЛД БҮР ХЭРЭГГҮЙ.ӨӨР ХЭН Ч БАЙСАН ЯАХАВ ДЭЭ.
2019-01-31
Zochin:
БЯМБАЦОГТ ГИШҮҮН Л ДЭЭР ЮМ ДАА.
2019-01-31
zochin:
ТҮРҮҮЧИЙН ПАРЛАМЕНТАД БЯМБАЦОГТ БҮЛГЭЭ САЙН УДИРДАЖ АЖИЛСАН
2019-01-31
Сү батболд
2019-01-31
Дагва:
Бямбацогт гишүүн Хүрэлсүх, Сайдад хань болж намаа зангидаж 2020 оны сонгуульд амжилттай оролцуулж ялалт байгуулж чадна гэж мөхөс би бодож байна.
Дондог:
Бямбацогт буйртай тулгатай гишүүн л дээр байх даа