ОХУ-ын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчилжээ
2019-01-31

ОХУ-ын хууль сахиулагчид өчигдөр Хойд Кавказаас сонгогдож, парламентын хамгийн залуу гишүүн гэгддэг Рауф Арашуковыг баривчилсан талаар "www.abc.net.au" сайт мэдээллээ.

 

 

Уг баривчилгаа парламентын ордонд болсон нь олныг гайхшруулжээ. Хуулийнхан чуулганы танхимд орж ирэх үед гишүүн суудлаасаа босч, зугтахыг санаархсан аж. Харин спикер "Рауф Арашуков та суудалдаа сууна уу" гэж тушаасны хүчинд баривчилгааны үеэр ямар нэгэн асуудал гараагүй гэнэ. 

 

"Өдгөө 32 настай Арашуковыг аллага, авлига, сүрдүүлгийн хэрэгт сэжиглэж, баривчилсан" тухайгаа тус улсын Ерөнхий Прокурорын газраас мэдэгдэв.

 

 

2010 оны тавдугаар сард Карачай-Черкесст нэгэн гишүүн бусдын гарт амиа алдсан юм. Уг аллагын захиалагчийг Арашуков хэмээн сэжиглэж буй гэнэ. 

 

Цагдаагийнхан өнгөрсөн оны наймдугаар сард дээрх хүн амины хэргийг үйлдсэн алуурчдын нэгийг амжилттай баривчилсан юм. Алуурчин мэдүүлгийнхээ үеэр "Рауф Арашуковыг аллагын захиалагч" хэмээн ярьсан аж. Уг мэдүүлгийн дараа хуулийнхан Арашуковыг шалгаж эхэлжээ.

 

Мөн гишүүнээс гадна өчигдөр түүний эцэг  хийн бизнесийн магнат Раул Арашуковыг баривчилсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Манай хууль зүйн сайд нь иймэрхүү нөхөр дөө
2020-01-31
Хууль зүйн сайд нь гэмт хэрэгтэн гишүүнээ өмөөрөөд бүр үхэх нь ээ
2020-01-31
иргэн:
Манай Хулгайчууд бол Халдашгүй дархан Эрх энэ тэр гээд Өмгөөлж хамгаалаад Сүйд болцгооно,
2020-01-31
Mooono:
Manaah ingedeg boloooso hoorhi
2020-01-31
зороо:
тийм шүү Чойжилсүрэн гээд л.
2019-02-03
ганбаа:
Манай Зоригын аллагын захиалагчийг хэзээ баривчлах бол удахгүй байхаа
2019-02-01
Үйлс:
Ер нь УИХ-ын гишүүнд онцгой бүрэн эрх гэж байх ёсгүй.Харин тэдэнд онцгой үүрэг,хариуцлага л гэж байх ёстой.Тэд УИХ дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэгбайх ёстой.Тэгэхгүйгээс тэд УИХ дээр шар хадны хурцын тасгийн өвчтөн шиг юм ярьж,тэнэгтэж байна шүү дээ.
2019-02-01
Z:
Erguu mal min darhan erh gej gemt hergetend bhgui
2019-02-01
зочин:
эргүү мал минь сургуульд сур.
2019-02-01
Би:
Манайд ч хууль зөрчин онц ноцтой хүнд гэмт хэрэг хийсэн нөхдүүд УИХ дотороо нуугдчихаад л байгаа гаа санагддаг шүү
2019-01-31
зороо:
тийм шүү Чойжилсүрэн гээд л.
Zochin:
Medeelel ekh survaljaas n unshaad avakh heregtei, tudgelzuulsniikh n daraa avaad garsan yum bna shuu
2019-01-31
сонгогч:
2 хөршөөсөө суралцах, шууд хуулбарлан хэрэгжүүлэх юм зөндөө байна, даан ч манай эрхэм гишүүдийн халдашгүй дархан эрх саад болоод байх юм.
2019-01-31
зочин:
гишүүнийг шууд барьж болдогл юм бна. манайх халдашгүй дархан эрх мэрх гээд.гишүүнээс түтгэлзүүлсний дараа энэ тэр гээл таг болношдээ
2019-01-31
Үйлс:
Ер нь УИХ-ын гишүүнд онцгой бүрэн эрх гэж байх ёсгүй.Харин тэдэнд онцгой үүрэг,хариуцлага л гэж байх ёстой.Тэд УИХ дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэгбайх ёстой.Тэгэхгүйгээс тэд УИХ дээр шар хадны хурцын тасгийн өвчтөн шиг юм ярьж,тэнэгтэж байна шүү дээ.
Манайд бол яадаг билээ?
2019-01-31
АРД ТҮМЭН:
МАНАЙХ ХЭЗЭЭ ИНГЭХ БОЛ............
2019-01-31
зочин:
Орсууд угаасаа түвшин доогуур гишүүний дархан эрх энэ тэр нарийн ширийнийг мэдэхчгүй ардууд
2019-01-31
Z:
Erguu mal min darhan erh gej gemt hergetend bhgui
зочин:
эргүү мал минь сургуульд сур.