350 сая ам.долларын санхүүжилттэй Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлав
2019-01-31

18:50 цаг:

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон баталсан юм. 

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

 

Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

18:30 цаг:

 

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

350 сая ам.доллараар МСС-гаас санхүүжих уг төслөөр Улаанбаатар хотыг ундны цэвэр усаар хангах, саарал усыг цэвэршүүлэх асуудлыг тусгасан юм. 

 

 

 

                           22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах төслийг дэмжлээ 

16:10 цаг

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Лиценз болгосон зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Хамрын хийдэд тусгай зөвшөөрөл авсан байна. Хамрын хийдийн тусгай зөвшөөрлийн асуудал гурван шатны шүүхээр орсон байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ, олон шат дамжлагатай байна.” гэлээ.  Үүнд “Хамрын хийдтэй холбоотой асуудлаар БОАЖ-ын сайдын нэр дээр тусгай хамгаалалтад авах хүсэлт ирсэн. Улсын тусгай хамгаалалтад авахын тулд эхлээд үндэслэлийг боловсруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцээд, яам руу илгээнэ. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах долоон үндэслэл байдаг. Үүний нэг нь хуулиар хүлээсэн нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулаагүй бол цуцалж болно гэдэг. Гэхдээ үүний үндэслэлийг орон нутгаас гаргах хэрэгтэй” хариултыг ажлын хэсгээс өглөө.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг тухайн сум, дүүргийн ИТХ хэлэлцэн, шийднэ гэж заасан. Тиймээс шүүхийн шийдвэрийг бид хэрэгжүүлэх болоод байгаа юм. Цаашдаа тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг БОАЖЯ хариуцах хэрэгтэй болоод байна. Сумын ИТХ, Засаг дарга хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Тусгай хамгаалалтад авахаар орон нутгийн иргэд тухайн газар нутгийг ашиглаж чаддаггүй. Үүнд нэмэлт өөрчлөлт оруулж ирэх үү?

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-Үүн дээр бас эргэж харах зүйл байгаа. Сэргээгддэг баялгийг ашиглах тал дээр гарц шийдэл гаргахаар БОАЖЯ ажиллаж байгаа. 

 

Ийнхүү Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах төслийг дэмжлээ. 

 

 

                                    Зарим газар нутгийг улсын тусгай  хамгаалалтад авна

 

15:30 цаг

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулга хийлээ. Тусгай хамгаалалтад нийт 9 аймгийн 29 сумын нутгийг хамарсан  3.4 сая газар авахаар төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин