Онцгой байдлын газар “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа
2019-01-31

Архангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд аймгийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлсэн зорилт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн 2018 оны ажлаараа тэргүүлж, аймгийн “Шилдэг байгууллага”-аар шалгарлаа.

 

 

Онцгой байдлын газрын алба хаагчид 2018 онд аймгийн хэмжээнд тохиолдсон нийт 113 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 126 иргэний амь нас,  иргэд, аж ахуй нэгж, байгууллагын 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ  гамшгаас хамгаалах мэдлэг олгох нийт 88 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 20 гаруй мянган иргэнийг хамруулсан байна. 

 

Мөн алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд  нийт 19,3 сая төгрөгийн тохижилт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин