УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
2019-01-31

20:40 цаг:

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын даргад Г.Заншатарыг томилохыг тус бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-МАН-ын бүлгийн ээлжит бус хурал хуралдаж дууслаа. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж оруулж ирсэн. Үүнийг МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай байлаа. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Бүлгийн гишүүдийн эв нэгдлийн асуудал яригдав уу?

 

-Бүлгийн хуралдааны уур амьсгал нааштай байлаа. Цаашдаа эв эеэ сахиад явъя гэж ойлголцлоо. Гишүүдээс бас санал гарсан. Цаашдаа шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд тодорхой ахиц дэвшил гаргах хэрэгтэй байна гэлээ. Мөн МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, УИХ-ын нэр хүндийг дээшлүүлэх шаардлагатай гэсэн саналууд гарсан. 

 

                                                           УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

 

19:50 цаг:

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

Тиймээс Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-23
Zochin:
Ene nokhor chin Khurelsukhtei niileed 14.0 ter bum tog idsen nokhor shuu dee ardiin nam unekheer khetsuu bna daa oor khun debshuulekhgui aysan be 2020 ond nemergui shuu ta nar
2019-02-01
End suuj baigaa nohduudees shudarga yos togtoochihoor hun Nyamdorjoos oor ch haragdahgui l baina daa
2019-02-01