2019 оны анхны IPO-ны захиалга нийлүүлэлтээсээ давжээ
2019-02-01

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр 2019 оны анхны IPO болох “Түмэн шувуут” ХК нь нийт хувьцааны 25% буюу 50,000,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдөр буюу 1 дүгээр сарын 31-ны өдрийн 17:15 цаг хүртэл авч дууслаа.

 

 

“Түмэн шувуут” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 2,991 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 54,575,195 ширхэг худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 9.1 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

 

“Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин
Jade:
Erkhembayar Zalilan khiileedee! 2 dakhi zakh neegdekheer naadakhi chini shuud 100 ryy unana daa! Ednii PR iig Hero baatar khiisen bkhoo? Jiliin tsever ashig ni osgood osgood 1 terbum khyrdeg takhisnii farm 6 say dollar ard tymnees zalilaad svchlaadaa! Odoo yanaa? Khairan mongo?
2019-02-01
зочин:
Сайхан залж байна даа.2 дагч арилжаа нээхээр ханш яаж унахыг харахаас.
2019-02-01