ОХУ: Арлуудаа Японд өгөхийг нутгийн иргэд эсэргүүцлээ
2019-02-01

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч онд ямар ч болзолгүйгээр Японы эрх баригчидтай "найрамдлын гэрээ" байгуулахыг хүссэн билээ. 

 

 

Хоёр улс дэлхийн II дайнаас хойш газар нутгийн маргаанаас болж, байнга зөрчилдөж буй юм. Токио, дайны он жилүүдэд Москвад алдсан газар нутгаа эргүүлэн авах хүртлээ Путины хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэв.

 

Японы Ерөнхий сайд өнгөрөгч сард Москва хотноо айлчилсан ба энэ үеэр Путинтэй уулзаж, газар нутгийн маргаанаа эцэслэх "найрамдлын гэрээ"-ний асуудлаар хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй билээ.

 

Хэдий эрх баригчид Курилын олтригийн асар их нефть, загас агнуурын нөөцтэй "Итуруп", "Кунашир", "Шикотан", "Хабомаи" арлуудын асуудлаар хэлэлцэж, дипломат аргаар маргаанаа эцэслэхээр төлөвлөж байгаа ч нутгийн иргэдийн байр суурийг сонсохгүй байгаад иргэд Ерөнхийлөгч Путинд дургүйцлээ илэрхийлжээ. 

 

Курилын арлын оршин суугчид "Энэ бүлэг арал биднийх. Бид энд амьдарч, үхэх болно. Хэн ч бидний газар нутгийг өмчилж чадахгүй" гэв.

 

Засгийн газрын түвшинд хэлэлцэж буй уг асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Уг санал асуулгын  "Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв" зохион байгуулсан гэнэ. 

 

Курилын арлын оршин суугчдын 99 хувь нь "арлуудаа өгөхгүй" гэж хариулжээ. Энэхүү санал асуулга өнгөрөгч сарын 29-нд зохион байгуулагдсан байна.  Тус арлын оршин суугчид болох 18 дээш насны 207 иргэн оролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
харин тиймээ.
2019-02-01
hohi chin yah gej ..:
hohi chin yah gej oorsdoo daldaganaj dain hiisen yum be?
2019-02-01
зочин:
харин тиймээ.
Яршигтайн:
Өгчииич хүний юм авчаад
2019-02-01