Сайд нарын томилгоог хэлэлцэнэ
2019-02-02

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг үүрэг ажлаас нь  чөлөөлсөн.

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тэдний оронд томилох нэр дэвшигчдийг тодруулжээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлж, Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авчээ.

 

Тус асуудлыг өнөөдөр МАН-ын бүлэг болон холбогдох байнгын хороод хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Мөн өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг томилно. Тус албанд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлээд буй юм.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Энэ хөөрүү хүүхэлдэй Оюунэрдэнэ турхирагч Хүрэлсүхээсээ даалгавар сайн биелүүлсэн гэж шагналаа авлаа.Оюунэрдэнэ хэн болохоо олон түмэнд харууллаа. Шудрага дүр эсгэгч, эрхмэдэл албан тушаал гарилогч гээд олон муухай нэр зүүлээдээ
2019-02-02
Enkhamgalan baatarbileg 2 arai shuu.ene 2 hogoor yugaa hiinee
2019-02-02
zochin:
harin zob hunee songojee
2019-02-02
Bolj dee
2019-02-02
Иргэн:
Б.Энхамгалан, Баатарбилэг нар бол харинч зөв сонголт болсон байнаа?! Амжилт хүсье?!
2019-02-02