Хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна
2-2

 

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаагаар 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч уг эрэлт нь нийт ажиллагчдын тоог 5.6 хувиар өсгөх боломж олгох юм байна.

 

 

Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 65.2 хувь нь байнгын ажлын байр хөдөлмөрийн зах зээл энэ хэмжээгээр тэлэх боломжтой гэж гарлаа. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны дүнгээр төгсөгчдийн 70.2 хувь нь хөдөлмөр эрхэлж, 12.1 хувь нь ажилгүй, 17.7 хувь нь эдийн засгийн идэвхгүй төлөвт байна. Сургуулийн төрлөөр нь тодруулбал их, дээд сургууль (ИДС) төгсөгчдийн 75.2 хувь нь, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага (МБСБ) төгсөгчдийн 62.3 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар НДЕГ-ын мэдээллийн санд 2018 оны есдүгээр сарын байдлаар 25, түүнээс дээш ажиллагчидтай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага бүртгэлтэй байгаа юм.

 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй 7199 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасны дагуу 25-аас дээш ажиллагчидтай 2061 байгууллагад 4921 ХБИ хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол 5230 байгууллагад 19544 ХБИ ажиллах боломжтой бөгөөд одоо ажиллаж буй иргэдээс гадна 14623 ХБИ ажлын байртай болох боломж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин